8o
Улаанбаатар хот
mobile menu

“Дулаан орчин-хэрэглэгчийн ая тух” аян эхэллээ

2018-12-17 11:47:00

Эрчим хүчний зохицуулах хорооноос "Дулаан орчин-Хэрэглэгчийн ая тух” сэдэвт хоёр сарын аяныг орон даяар эхлүүлээд байна. Энэхүү аяны хүрэнд өнөөдөр Эрчим хүчний зохицуулах хороо,  Нийслэлийн Захирагчийн алба, “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК хамтран дулаан хангамж, өвөлжилтийн байдал сэдвээр зөвлөгөөн зохион байгууллаа. Зөвлөгөөний үеэр  Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн хүрээнд дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах үйл ажиллагаа эрхэлж буй тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниудыг 2018-2019 оны халаалтын улирлын оргил ачааллыг хэрхэн даван туулах чиглэлээр ярилцаж, харилцан туршлага солилцож, зөвлөмж гаргасан байна.

Энэ үеэр Дулаан дамжуулах, түгээх сүлжээний өнөөгийн байдал, хэрэглэгчдийг дулааны эрчим хүчээр хэвийн хангах асуудлууд гэсэн сэдвээр "Улаанбаатар дулааны сүлжээ" ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Саранжав танилцуулга хийж, Нийслэлийн захирагчийн Ажлын албаны Инженерийн байгууламжийн хэлтсийн дарга Т.Хэрлэн Улаанбаатар хотын өвөлжилтийн бэлтгэлийн талаар мэдээлэл өгсөн юм. Өнөөдөр улсын хэмжээнд 290.9 мянган дулааны эрчим хүчний хэрэглэгч байгаа бөгөөд үүний 84 орчим хувь нь буюу 191629 хэрэглэгч Улаанбаатар хотод байна. Нийт дулааны эрчим хүч хэрэглэгчдийн 276 мянга нь айл өрх, 21.3 мянга нь аж ахуй нэгж байдаг. Мөн дулаан дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлтэй 80 гаруй  аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж, хэрэглэгчдийг дулаанаар хангаж байна. Сүүлийн жилүүдэд дулааны эрчим хүчний хэрэглээ байнга өсч байгаа бөгөөд өнгөрсөн 2017 онд 8.7 сая Гкал дулаан түгээсэн байна. Энэ үзүүлэлтийг 2016 онтой харьцуулахад дулааны хэрэглээ 2.5 хувиар өсчээ. Тиймээс дулааны эрчим хүчний хангамжийг нэмэгдүүлэх, хэмнэлт, үр ашигтай хэрэглээг бий болгох, орчин үеийн шинэ дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлж, нутагшуулах зайлшгүй шаардлагатай байгааг зөвлөгөөнд оролцогчид онцолж байлаа. Дулааны үнэ тариф бодит өртгөөсөө бараг 2 дахин бага байгаа нь дулаан хангамжийн үйл ажиллагаа эрхэлж байгаа компаниудад хүндрэл учруулж, үнэ тарифын өөрчлөлт хийхгүйгээр дулааны эрчим хүчний үйл ажиллагааг сайжруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх боломж хомс байгааг тэд онцолж байлаа.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл