8o
Улаанбаатар хот
mobile menu

УИХ-ын гишүүн,АН-ын дэд дарга З.Нарантуяа УИХ-ын даргыг огцруулах бичигт гарын үсэг зуржээ

2018-12-17 16:02:25

УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулах асуудал үндсэндээ нэг талдаа гарах шинжтэй болж байна. Өөрөөр хэлбэл өргөдлөө өгөхөөс өөрөөр намайг огцруулах үндэслэл байхгүй хэмээн бүтэн сар гүрийж төрийн ажлыг гацаанд оруулсан спикер аргагүй байдалд оров бололтой. Зөвхөн өөрийн эрх ашгийн төлөө сандал ширээтэйгээ зууралдаж буй түүний энэ үйлдэл ёс зүйгүйн дээр Үндэсний аюулгүй байдлын хэмжээнд очих хүртлээ асуудал хүндэрч байна. Үүнийг нь ч УИХ-ын гишүүн, АН-ын дэд дарга  З.Нарантуяа сануулж огцруулах бичигт гарын үсэг зуржээ.

Тэрээр дэвшүүлж сонгосон намын бүлгийн 50+1, УИХ-ын гишүүдийн 50+1 дэмжээгүй тохиолдолд огцрохгүй гэх нь ёс зүйгүй асуудал гэдгийг онцолсон байна.

Мөн УИХ-ын гишүүн З.Нарантуяа саяхан хийсэн бүлгийн хурлын мэдээллийнхээ үеэр “хуулийн үндэслэл надад байхгүй байна аа гэдэг ийм жижигхэн шалтгаанаар байгаад байх юм бол цаашдаа төрийн ажил жинхэнэ утгаараа хямралд орж байгаа ийм нөхцөл байдал үүсч байгаа учраас Их хурлын дарга хуулийн тэр заалтыг барихгүйгээр ёс зүйн хувьд өөрөө энэ Монгол улсын төрийг хүндэтгэж, Монголын нийт иргэдийг хүндэтгэж, Парламентын үйл ажиллагаа цаашид хэвийн үргэлжлэх боломжийг олгож өөрөө сайн дураараа өргөдлөө өгөх нь ёс зүйн хувьд зүйтэй” гэдэг байр суурийг илэрхийллээ.

Ийнхүү УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулах асуудалд парламентийн дийлэнх гишүүд байр суурь нэгдэж байна. Иймд спикер ажлаа өгч төрийн ажлыг гацаанаас гарган, нийгэмд үүссэн шатахууны үнийн өсөлт, валютын ханшийн өсөлт, утаа зэрэг олон асуудлыг хэлэлцэн  шийдэж байх парламентыг хэвийн үйл ажиллагаагаар хангахыг гишүүд ч монголын ард түмэн ч хүсч байна. 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
зочин
миэегийн бөлдөг хүүхэн жүжиг тавихаа зогсоо хүрэлсүхрүү чи яаж орилж байлаа
2018/12/17 202.9.43.145
Шууданч
Их ухаалаг ёстой л хэдхэн сайн улс төрчдийн 1 гэж харж байсан юм. Адилхан л жижигхөөн баагий юм шив дээ. Монголын улс төрсд харж байсан хэдхэн гэрэл гэгээний нэг нь миний хувьд ингээд бөхөв өө хөө...
2018/12/17 202.131.7.74
АН-ыг дэмжигч
УРВАГЧ С.ЭРДЭНИЙГ "АН"-аас ЗАЙЛУУЛЪЯ... ИНГЭХГҮЙ БОЛ "АН" СӨНӨЖ БУЛШЛАГДАХ НЬ ГАРЦААГҮЙ БОЛЖ БАЙНА ШҮҮ...
2018/12/17 103.26.193.234