8o
Улаанбаатар хот
mobile menu

Прокурорын байгууллагаас дахин 1 гишүүний бүрэн эрхийг түтгэлжзүүлэх асуудлыг УИХ-д өргөн барьна

2018-12-18 08:52:00

Хууль хяналтын байгууллагуудаас ЖДҮХС-гаас өөрийн хамаарал бүхий компаниудаараа зээл авсан УИХ-ын гишүүдийн асуудлыг шалгаж байгаа билээ. Мөн прокурорын байгууллагаас уг асуудлыг хянаж,  гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг ойрын өдрүүдэд УИХ-д өргөн барихаар бэлтгэж байсан. 

Тэгвэл прокурорын байгууллагаас гурван гишүүн дээр дахин нэг гишүүнийг нэмж УИХ-д өргөн барих аж. Өөрөөр хэлбэл ЖДҮ-г хөгжүүлэх сангаас өөрийн хамаарал бүхий компани, хуулийн этгээдэд их хэмжээний зээл авч өгсөн, ингэхдээ ямар нэгэн буруутай үйл ажиллагаа явуулсан тул УИХ-ын нэр бүхий 4 гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэн шалгахаар прокурорын байгууллагаас бэлтгээд байгаа юм байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Бб
Ундармаа л биз барилгын компантай ниилж мөнгө угаадаг юм чинь үнэн бaрилгын компани бас ждүгээс зээл хуссан гээд бод
2018/12/25 202.9.42.76