8o
Улаанбаатар хот
mobile menu

Ерөнхий прокурор асан Д.Дорлигжав 4 сая ам. долларын асуудлаар АТГ-т байцаалт өгчээ

2018-12-18 08:54:00

“Алтан Дорнод Монгол” компанийн захирал Т.Ганболд 25-р суваг телевизийн “Ам нээвэл” ярилцлагын нэвтрүүлэгт орохдоо Улсын Ерөнхий прокурор асан Д.Дорлигжавын дүүгийн дансанд 4 сая ам. доллар шилжүүлсэн нь үнэн гэж мэдэгдсэн явдал олон нийтийн анхаарлыг эрхгүй татсан. Уг нь бол энэ шинэ мэдээлэл биш. Одоогоос дөрвөн жилийн өмнө, 2014 оны арванхоёрдугаар сарын 3-нд Хууль зүйн сайдын үүрэг гүйцэтгэгч Х.Тэмүүжин цахим хуудастаа 4 сая ам. долларын гүйлгээний баримт дэлгэж “... Хуулийн нэр, хуулийн байгууллагын сүр хүчээр баялаг бүтээгчдийг дээрэмдэх авлигын хэмжээ” гэж мэдэгдсэн байдаг.

Өнөөгийн ханшаар 10 тэрбум төгрөг Улсын ерөнхий прокурор нь авсан, ийм хэмжээний мөнгийг өгсөн хүн нь үнэн гэдгээ ч мэдэгдэж байхад Монголд хууль хяналтын байгууллага шалгахгүй байна гэсэн мэдээлэл маш их гарсан. Тэгвэл энэ асуудлаар өчигдөр Ерөнхий прокурор асан Д.Дорлигжав өнөөдөр Авлигатай тэмцэх газарт дуудагдан, байцаалт өгсөн байна. Уг нь өчигдөр Д.Дорлигжав  "Ийгл" телевизийн "Бадарчийн Жаргалмаа" нэвтрүүлэгт зочноор оролцох зар тараагдаад байсан.

Гэвч тус телевизийн хөтлөгч Б.Жаргалмаа "Өнөөдөр оройн "Бадарчийн Жаргалмаа" нэвтрүүлэгт маань Д.Дорлигжав оролцож үзэгчдээс ирүүлсэн олон асуултад хариулт өгөх байлаа. Гэвч тэрээр сая утсаар ярилаа. Өнөөдөр АТГ-т дуудагдаж байцаалт өгсөн, хэрэг шалгагдаж байгаа учраас ямар нэгэн мэдээлэл ярилцлага өгч болохгүй гэдэг шаардлага тавьсан тул өнөөдрийн ярилцлагаа хойшлуулах хэрэгтэй боллоо гэлээ. Д.Дорлигжавд өгсөн урилга хүчинтэй хэвээрээ байгаа бөгөөд энэ долоо хоногтоо багтаад заавал ярилцлага өгнө гэж тэрээр амласан болно" гэсэн тайлбарыг сошиалд бичсэн байна.

 
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Shar tokhoi
ATG IIN DARAG YAGAD .S,BAYARIIG OLON TSAGAAR HOOLOLJ BAIGAAD HERGIIG NI CHIMEEGYI BOLOGCHIHOV OO
2018/12/19 185.75.139.253
Shar tokhoi
Umhii hulgaichiar uy yariyldagiin yg heleh yarih erh tedend baihgyi shyyd shataaj al novoshiin gaiahaig .Mongolchyyd bid yahaaraa hyltsengyi nomhon baidag uym .Adilhan shiitegnee.
2018/12/19 185.75.139.253
Zochin
Huuliin baiguullaga shalgaj togtoogoogui bhad hun gutgej sanaagaaraa yalladag humuus uursduu tiim bh daa
2018/12/18 202.126.89.241
Зочин
Яагаад баривчлахгүй байгаа юм? ЖДҮ ийн ажил гүйцэтгэгч , тушаал биелүүлэгчдийг хорьчихоод??
2018/12/18 202.9.42.82
Шудрага бай
ерөнхий прокурор нь бизнестэй хүнийг дарамталж 4 сая доллар авсан авлигын хэрэг бол МАН+АН ын бүлэглэлийн л авлига авч байгаа схэм. ЭНД элбэгдорж, М. ЭНХБОЛД нарын оролцоо их байгаа. М. ЭНХБОЛД тайлбт
2018/12/18 103.26.193.156