8o
Улаанбаатар хот
mobile menu

Ерөнхий сайд шинэ нисэх буудалд ажиллана

2018-12-18 08:58:56

Өнөөдөр дараах үйл явдлууд болохоор товлогджээ.

09:00 цагт:
 "Туушин" зочид буудлын "Сүлд" танхимд Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг танилцуулах уулзалт болно.
 

09:00 цагт: Төрийн ордны их танхимд “Хүний амь нас хохирсон хэргийн нөхцөл байдал, урьдчилан сэргийлэх арга зам, байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах нь” сэдэвт хэлэлцүүлэг болно.
 

09:30 цагт: “Монгол Улсын сав, баглаа боодол үйлдвэрлэгч, хэрэглэгчдийн анхдугаар зөвлөлдөх уулзалт” Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын хурлын танхимд эхэлнэ.

10:30 цагт: Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудалд  очиж ажиллана.
 

11:00 цагт: Үндэсний мэдээллийн төвд Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон Нийтийн Зөвлөлөөс "Хонгилын түлхүүр Х.Энхжаргалын гарт байна" сэдвээр хэвлэлийн бага хурал болно.
 

11:00 цагт: Төрийн ордны Иргэний танхимд “МАНАН дэглэм ба ард түмний нэгдэл” сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулна

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл