8o
Улаанбаатар хот
mobile menu

Агаарын бохирдлын талаарх монголчуудын хүсэлтэд НҮБ хариу өгчээ

2018-12-18 13:55:00

Манай улсын иргэд өнгөрсөн долоо хоногт нийслэл Улаанбаатар хотод үүсээд буй хүнд нөхцөл байдалд НҮБ-ыг анхаарлаа хандуулж, туслалцаа үзүүлэхийг хүссэн аяныг өрнүүлсэн. Тус аян өрнөж эхлээд удаагүй ч манай улсын 54,000 гаруй иргэд нэгдэж гарын үсгээ зураад байна. Үүнтэй холбогдуулан Нэгдсэн Үндэстний Байгууллагаас албан ёсны мэдэгдлийг өчигдөр гаргажээ.

Тус мэдэгдэлд "Нэгдсэн Үндэстний Байгууллага нь цэвэр агаарын төлөөх олон нийтийн санаачилгыг сайшааж байна. Агаарын бохирдлыг бууруулах ажил, санхүүжилтийг Засгийн газар тэргүүлж, хувийн хэвшил, нийгмийн бусад талуудтай хамтрах нь зүй юм. Харамсалтай нь энэ асуудалд хурдан бөгөөд хялбар шийдэл байхгүй.

НҮБ нь ногоон эрчим хүч, аюулгүй, цэвэр агаараар амьсгалах эрхийг хангахаар ажиллаж байгаа талуудад зөвлөж, тэдгээрийг холбож, хамтран ажилладаг. Мөн НҮБ нь бодлого, аргачлалын зөвлөгөө үзүүлдэг бөгөөд шийдвэрүүдийг гаргаж, санхүүжилт болон бусад асуудлыг шийдвэрлэх ажлыг тухайн улсын Засгийн газар манлайлан дотоодын бусад талуудтай хамтран хийх ёстой" хэмээжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment