8o
Улаанбаатар хот
mobile menu

Сурагчдын амралт энэ долоо хоногоос эхэлнэ

2018-12-18 12:51:11

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын “Хичээлийн жилийн бүтцэд өөрчлөлт оруулах тухай“ 2018 оны А/747 дугаар тушаалаар Ерөнхий боловсролын сургуулийн суралцагчдын 2018-2019 оны хичээлийн жилийн бүтэц, суралцагчдын амралтын хугацаанд өөрчлөлт оруулж, 2, 3, 4 дүгээр улирлын хичээллэх болон амрах хугацааг дараах байдлаар баталсан билээ.

НИЙСЛЭЛИЙН СУРАГЧИД

2 дугаар улирлын амралт

  • I-V ангийн сурагчид XII сарын 22-ноос II сарын 10-ныг дуустал 7 долоо хоног
  • VI-XII ангийн сурагчид XII сарын 29-нөөс II сарын 10-ныг дуустал 6 долоо хоног

3 дугаар улирлын амралт

  • Бүх ангийн сурагчид IV сарын 06-наас IV сарын 14-нийг дуустал 1 долоо хоног

Зуны амралт

  • I-II ангийн сурагчдын хувьд VI сарын 01-нээс
  • III-V ангийн сурагчдын хувьд VI сарын 08-наас
  • VI-XII ангийн сурагчдын хувьд VI сарын 15-наас эхэлнэ.

***

АЙМАГ, СУМ, ТОСГОН, БАГИЙН СУРАГЧИД

2 дугаар улирлын амралт

  • Бүх ангийн сурагчид XII сарын 22-ноос I сарын 20-ныг дуустал 4 долоо хоног

3 дугаар улирлын дундуур

  • Цагаан сарын амралт 1 долоо хоног

3 дугаар улирлын амралт

  • Бүх ангийн сурагчид III сарын 23-наас IV сарын 14-нийг дуустал 3 долоо хоног /газар зүйн бүслүүр, цаг уурын онцлог, мал төллөх хугацаанаас хамааран тус улирлын амралтыг 1 долоо хоногийн өмнө эхэлж болно

Зуны амралт

  • I-II ангийн сурагчдын хувьд VI сарын 01-нээс
  • III-V ангийн сурагчдын хувьд VI сарын 08-наас
  • VI-XII ангийн сурагчдын хувьд VI сарын 15-наас эхэлнэ.
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Энхээ
Шинэ Монгол сургуулийн бага ангийн сурагчид 22-ноос амрахгүй харин 29-нөөс амран гэж байгаа нь зөв үү. Хувийн сургуульд улсын шийдвэр хамаагүй юм уу. Тийм бол сургууль эрхлэх эрхийг нь улс нь хас.
2018/12/18 202.131.227.50