8o
Улаанбаатар хот
mobile menu

Таны хүүхэд цэцэрлэгтээ өдөр тутам юу сурч мэдэн хөгжиж байгаа бол?

2018-12-18 13:29:00

Цахим хэрэглээ хурдацтайгаар өсөн хөгжиж, цаг минут бүр алт шиг үнэтэй болсон энэ нийгэмд бидний хэрэглээг хялбарчлах нь орчин үеийн хамгийн том хувьсгал юм. Заримдаа бид өөрсдөө ч анзаараагүй цахим ертөнцөд амьдарч мэдээ мэдээлэл солилцох, үйлчилгээ авах, цаашилбал цэцэрлэгт явж байгаа бяцхан үрсээ хүртэл хаана ч явсан хажууд нь байгаа юм шиг мэдээлэл авах боломжтой болж байна.

Энэ удаад бид “Цэцэрлэг УБ” аппликэйншнийг танилцуулж байна. Та энэхүү аппликэйшнийг ашигласнаар цэцэрлэгийнөдөр тутмын үйл ажиллагааны болон хүүхдийнхээ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг харах,чөлөө авах хүсэлт гаргах, тухайн 7 хоногийн цэцэрлэгийн хоолны цэс, орц найрлагыг мэдэх, мөн багшийн заасан дуу, шүлэг, танин мэдэхүйн хичээлийг гэрт нь давтуулах, санал хүсэлт гаргах, багш,цэцэрлэгийн эрхлэгчтэй шууд харилцах боломжийгажил, гэр, хаанаас ч цаг хугацаа хэмнэн ашиглах боломжтой боллоо.

Та гар утаснынхааPlay store-нSearch хэсэгт "Tsetserleg UB" гэж хайгаад, хайлтын хэсгээс тухайн аппликэйшнийг сонгоод татаж авахад л болно. Нэвтрэх нэр нь таны хүүхдийн регистрийн дугаар, нууц үг нь https://tsetserleg.ulaanbaatar.mn-д бүртгүүлсэн 6 оронтой бүртгэлийн дугаар байх юм.

Эцэг эх та хүүхдийнхээ бүртгэлийн дугаарыг мартсан бол цэцэрлэгийн аргазүйч багш болон харъяа дүүргийн Боловсролын хэлтсийн Сургуулийн өмнөх боловсрол хариуцсан мэргэжилтэнтэй доорх утсаар холбогдоно уу.

 

 

БГД-ийн Боловсролын хэлтэс -70120351

;  БЗД-ийн Боловсролын хэлтэс  70100546;

СБД-ийн Боловсролын хэлтэс 70111606;

  СХД-ийн Боловсролын хэлтэс  70171110;

ЧД-ийн Боловсролын хэлтэс 315442;

  ХУД-ийн Боловсролын хэлтэс   342472;

НД-ийн Боловсролын хэлтэс 70233008;

  БНД-ийн Боловсролын хэлтэс  70213815;

 

Мөн Нийслэлийн Мэдээллийн технологийн газрын 330822 утсанд хандан авах боломжтойгэж нийслэлийн Мэдээллийн технологийн газраас мэдээллээ.

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл