8o
Улаанбаатар хот
mobile menu

Smartcar.mn цахим систем, аппликэйшнаар бүхнийг шийднэ

2018-12-18 13:32:54

Урсан өнгөрөх цаг хугацаатай уралдан бидний амьдралын хэмнэл өөрчлөгдөж бүгд л цахим орчинд ажлаа амжуулах болсон. Тэр дундаа жолооч нарт зориулагдсан авто тээврийн хэрэгслийн албан татварыг онлайнаар төлөхболомжийг анх удаа бүрдүүлсэн Smartcar.mnцахим үйлчилгээний аппликейшнаар дамжуулан өөрийн эзэмшиж буй тээврийн хэрэгслийн мэдээлийг хянах, татвар төлөх, торгууль, оношилгоо, даатгалын мэдээллийг авахгээд орон зайнаас үл хамааран асуудлаа шийддэг болсон.

Нийслэлийн жолооч нарт зориулсан тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээнийсистем хөгжүүлэх төслөөр цаашид төлбөртэй зогсоолын байршлын мэдээлэл авах, жолоодох эрхийн оноо шалгах, тээврийн хэрэгслийн эзэмшигчтэй холбогдох, Ачижжурамлагдсантээврийнхэрэгслийнмэдээлэл харах, Авто засварын үйлчилгээний байгууллагуудын мэдээлэл харах, Замын хөдөлгөөний зөрчил мэдээлэхзэрэг 9 үйлчилгээг шинээр хүргэхээр Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монгол банкны Төлбөр тооцоо, бүртгэлийн газрын Үндэсний цахим гүйлгээний төв, Татварын Ерөнхий газар, Нийслэлийн Татварын газар, Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ, Үндэсний дата төв УТҮГ, Замын хөдөлгөөний удирдлагын төв болон Нийслэлийн Тээврийн газар, Нийслэлийн авто замын хөгжлийн газар зэрэг байгууллагууд хамтран ажиллаж байнагэж нийслэлийн Мэдээллийн технологийн газраас мэдээллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment