Өвөрхангай аймгийн Хархорин сумын Шанх баян Өлзийт овоо гэдэг газарт эмэгтэйчүүдийг олон удаа хутгалж танхайраад зугтаасан онц ноцтой хэрэг гарсан талаар бид мэдээлсэн. Энэ сарын 21-нд гарсан хэргийн улмаас 32 настай эрэгтэй Э нь өнгөрсөн шөнө мэс засалд орох үедээ нас баржээ. Хэргийг эргэн сануулахад, Өвөрхангай аймгийн Хархорин сумын Шанх баян Өлзийт овоо гэдэг газарт орших суух 46 настай эрэгтэй Б нь тус сумын харьяат 34 настай эмэгтэй А-г хүчиндэхийг завдаж, цээжинд нь нэг удаа, мөн 45 настай С-ийг гар болон гуянд нь нэг удаа, 57 настай эмэгтэй Ц-г хэвлийд 1 удаа, 32 настай эрэгтэй Э-гийн цээжинд нь 4, ар нуруунд нь 1 хутгалж, мөн сүхээр хоёр удаа цохиж хүнд гэмтэл учруулан танхайраад зугтсан хэрэг гарсан юм. Уг хэргийг тус аймгийн хэлтсийн дарга, д/х Б.Очирдоржийн ахалсан бүрэлдэхүүн шуурхай илрүүлэн яг одоо шалгаж байна. Гэмтэл авсан хохирогчдод яаралтай тусламж үзүүлж, ГССҮТ-д авч ирсэн байгаа юм.
Хутгалуулсан хохирогчдын нэг нь нас баржээ
2016-02-26 11:01:00