8o
Улаанбаатар хот
mobile menu

Хөвсгөл нуурын орчимд газар олгохыг зогсоолоо

2018-12-21 14:24:00

Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газарт хийсэн хяналт шалгалтын дүнгээр сумдын Засаг дарга нарын захирамжаар өвөлжөө, хаваржааны зориулалтаар 600 гаруй иргэнд газар олгосон нь малтай иргэд ихээр суурьшиж, нуурын экосистемийн тэнцвэрт байдал алдагдахад хүргэжээ.

Иймд нуурын хамгааллын менежментийн хэвийн үйл ажиллагааг хангах, иргэн, аж ахуйн нэгжийн газар ашиглахтай холбоотой үйл ажиллагааг цэгцлэх, газрын кадастрын мэдээллийн сангийн нэгдсэн тогтолцоо (Ланд менежер программ)-г хангахтай холбоотойгоор Хөвсгөл нуурын орчимд газар ашиглах эрхийг түр зогсоосон байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл