8o
Улаанбаатар хот
mobile menu

Монгол Улсын Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ

2018-12-19 09:04:48

09:00-16:00 цагийн хооронд

 Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн “Драгон”, “Мишээл экспо”, "Дүнжингарав”, 6 буудлын "Оргил” худалдааны төвийн салбаруудад Хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөг болно.

МХЕГ-ын хурлын танхимд

09:00-17:00 цагийн хооронд Хөшигийн хөндийн шинэ нисэх онгоцны буудалд суурилуулж буй цацрагийн хяналтын төхөөрөмжийн үйл ажиллагаа, ашиглалт, цөмийн материал, цацрагийн үүсгүүрийн хууль бус хөдөлгөөнийг илрүүлэх, хариу арга хэмжээ авах чиглэлээр үндэсний сургагч багш бэлтгэх сургалтыг зохион байгуулна.

НЗДТГ-ын "А" танхимд

10:00 цагаас Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдана. Хуралдаанаар Нийслэлийн Эрүүл Мэндийн Газрын мэдээлэл, "Нийслэлийн Байгаль орчны газарт минж нутагшуулах, үржүүлэх төслийн нэгж" ОНӨТҮГ-ыг нэгтгэн зохион байгуулах талаар авах арга хэмжээ, Нийслэлийн нутаг дэвсгэрт шашны байгууллага байгуулах, зөвшөөрөл олгох, сунган үйл ажиллагаанд хяналт тавих журам шинэчлэн батлах тухай зэрэг асуудлуудыг хэлэлцэнэ. 

ЦДБЭЧуулгын концертын танхимд

10:00 цагаас ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны 2018 оны үйл ажиллагааны тайлангын хурал, шилдэг, тэргүүний алба хаагчдыг шалгаруулах, шагнаж урамшуулах арга хэмжээ болно.

MN-Мэдээллийн төвд

11:00 цагаас Хүүхэд, залуучуудын 31,4 хувь нь ямар нэг хэмжээгээр мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэдэг гэсэн судалгааны дүн гарчээ. Үүнтэй холбогдуулж мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодисыг хэрэглэсэн, хэрэглэх эрсдэл бүхий иргэдэд үнэн зөв, бодит мэдээллийг хүргэх УТСААР СЭТГЭЛ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ ӨГӨХ үйлчилгээний талаар "Монгол өрх" сэтгэл зүйн хүрээлэнгээс мэдээлэл хийнэ.

Үндэсний мэдээллийн төвд

11:30 цагаас Монгол Улсын Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

Төрийн ордонд

14:30 цагаас Сангийн сайд Ч.Хүрэлбаатар АХБ-тай орон нутгийн цэвэрлэх байгууламжийг биологи цэвэрлэгээтэй болгон шинэчлэн өргөтгөх, орлогод нийцсэн 10,000 өрхийн орон сууц барих, гэр бүлийн хүчирхийллийн эсрэг түр хамгаалах байр байгуулан энэ чиглэлийн албан хаагчдын чадавхийг бэхжүүлэх төслүүдийн гэрээнд гарын үсэг зурна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл