8o
Улаанбаатар хот
mobile menu

Баян-Өлгий аймагт 40 гаруй хүүхэд хордлогод оржээ

2018-12-19 09:14:55

Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн дотуур байранд амьдардаг 40 гаруй хүүхэд хоолонд хордож эмнэлэгт хүргэгдсэн хэрэг гарчээ. Энэ талаарх мэдээлэл Мэргэжлийн хяналтын байгууллагад мэдээлэл ирсэн байна.  Хордсон хүүхдүүдэд үзлэг хийж, шинжилгээ авчээ. Мэргэжлийн хяналтын байгууллага хүүхдүүдийн идэж уусан хоол, ундны уснаас дээж авч лабораторийн шинжилгээнд оруулахаар аймгийн төв рүү явуулсан байна. Өчигдрийн байдлаар 37 хүүхэд эмнэлэгт хэвтэн, эмнэлгийн тусламж үйлчилгээ авчээ. Сумын эмнэлэг нь 20 ортой, хүрэлцээ багтаамж муутай тул охидын дотуур байранд ор дэлгэж, хөнгөн хордсон есөн хүүхдийг эмч, сувилагчийн хяналт дор эмчилж байгаа аж.

Одоогоор тус асуудлаар эмнэлгийн хамтарсан баг гарч, газар дээр нь ажиллаж байгаа гэдгийг эх сурвалж мэдээллээ. 

Дөрвөн хүүхэд хүндэвтэр байдалтай байгаа бол бусдынх нь биеийх байдал дунд зэрэг байгаа тухай холбогдох албаныхан мэдээлэв.
 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл