8o
Улаанбаатар хот
mobile menu

 “АЛУНГОО”-2018 оны эмэгтэйг шалгаруулах ёслолын ажиллагаа маргааш болно

2018-12-19 09:33:35

Монголын эмэгтэйчүүдийн холбооноос эмэгтэйчүүдийн нийгэмд оруулж байгаа хувь нэмрийг бодитойгоор үнэлж, нийгмийг соён гэгээрүүлэх үйл ажиллагааг идэвхжүүлэх зорилгоор салбарын оны эмэгтэйг шалгаруулахаар болсон билээ. Тодруулбал, МЭХ-оос “АЛУНГОО”-2018 оны эмэгтэй шалгаруулах тэргүүн наадмын хүндэтгэл, ёслолын арга хэмжээ 12 дугаар сарын 20-нд буюу маргааш 18:30 ЦАГТ УЛААНБААТАР РЕСТОРАНД болох гэж байна. 

 “АЛУНГОО”-2018 оны эмэгтэйг дараах номинациар шалгаруулна. 

Үүнд:

  1. Оны малчин эмэгтэй
  2. Оны тариаланч эмэгтэй
  3. Боловсролын салбарын оны эмэгтэй
  4. Эрүүл мэндийн салбарын оны эмэгтэй
  5. Аж үйлдвэрийн салбарын оны эмэгтэй
  6. Шинжлэх ухаан, инновацийн салбарын оны эмэгтэй
  7. Соёл, урлагийн салбарын оны эмэгтэй
  8. Уул уурхайн салбарын оны эмэгтэй
  9. Хэвлэл мэдээллийн салбарын оны эмэгтэй
  10. Нийтийн аж ахуйн салбарын оны эмэгтэй
  11. Спортын салбарын оны эмэгтэй
  12. Иргэний нийгмийн байгууллагын оны эмэгтэй
  13. Бизнес эрхлэгч оны эмэгтэйг тус тус шалгаруулах юм. 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл