8o
Улаанбаатар хот
mobile menu

Жирэмсэн эхчүүд, 0-5 насны хүүхдүүдийг цэвэр агаарт ээлжээр амраана

2018-12-19 09:46:49

Утааны улирал эхэлж, хүүхэд багачууд утаанаас болж ханиад томуу тусах нь ихэсч байна. Тиймээс Ерөнхий сайдаас өгсөн чиглэлийн дагуу жирэмсэн эхчүүд, 0-5 хүртэл насны хүүхдүүдийг 29 амралт сувиллын газарт амраах үйлчилгээ үзүүлэхээр Засгийн газрын холбогдох сайд нар ажиллаж байна.

Ингэснээр хүүхдийн цусан дахь хорт бодисын концентрацыг бууруулна. Урьдчилсан судалгаагаар 10 мянга 600 орчим жирэмсэн эхчүүд болон 35 мянга орчим ээж 65 мянган хүүхдийн хамтаар/ 0-5 нас / хамрагдахаар байна.

Үүнийг баасан гарагт Засгийн газрын ээлжит бус хурлаар эцэслэн шийдэхээр болжээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
irgen
ajiltai eejuud yaah um
2018/12/19 64.119.19.252