8o
Улаанбаатар хот
mobile menu

Н.Алтанхуяг: Би улстөрчдөд хэтэрхий их шунал тачаалаа дараач гэж хэлмээр байна

2018-12-19 11:34:00

2016 оны УИХ-ын сонгуульд ялагдал хүлээснээс хойш нам чимээгүй байсан Монгол Улсын Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. Тэрбээр мэдээллийн эхэнд  "Монголчууд бид бол арга ухаан эр зориг эв нэгдлээрээ үнэт зүйлээ хамгаалж, нэг сэтгэлээр зүтгэх цаг ирээд байна. Төр нь иргэдийнхээ боломжийг хулгайлж, нам нь мафижсан бүлэглэл болж иргэдийн итгэлийг алдаж байна. УИХ-ыг ёс зүйн чадамжгүй хэмээн үзэж, нэн даруй тараах тэмцлийг эхлүүлье. Монголын баялгийг хууль бусаар эзэгнэх үйл явцыг зогсоох хэрэгтэй байна. Эрх мэдэлтнүүдэд ээлтэй, ард түмэнд халтай хуулийн засаглалыг халж, дараа нь намуудыг өмчгүй болгох хэрэгтэй. 

Стратегийн ордуудаас орж ирдэг мөнгийг нэгтгэж сан бий болгоё. Авлигачдын мөнгийг төр хурааж аваад гэр хорооллыг орон сууцжуулахад зарцуулна. Маргаашаа бий болгох бүтээн байгуулалт хийцгээе.

Би АН-ын гишүүн хэвээрээ байгаа. Гэхдээ сэтгэл дундуур байгаа. Учир нь АН монголын нийгэмд бугшсан зүйлсийг арилгахад дорвитой ажиллахгүй байна. Бид дэндүү явцуу байна.С.Баяртай хамтарч Засгийн газар байгуулсан. Гэхдээ хамтарсан Засгийн газар байгуулах нь МАНАН байгуулахаас тэс өөр. Хамтраад эх орныхоо төлөө ажиллая л гэсэн.Харин 2004 онд хамтарсан Засгийн газар байгуулагдсан нь МАНАН-гийн эхлэл байсан. Би МАНАН-г байгуулахад оролцсон бол өдийд энд байхгүй, гадуур зугаалаад л явж байх байсан. Би улстөрчдөд хэтэрхий их шунал тачаалаа дараач гэж хэлмээр байна.

Авлигын диваажинг хувьчилж авсан хүмүүсийг хариуцлага тооцох болжээ. “60 тэрбум”-ыг бий болгосон М.Энхболдтой хариуцлага тооцох ёстой. УИХ-ыг тараах ёстой. Нийслэлийн газрыг зарсан бүлэг этгээдтэй хариуцлага тооцъё. Шударга бусын хонгилыг нурааж, тэгш журамт ёсыг сэргээх цаг ирлээ. Дахин хэлье. Гурван төрлийн ажлыг яаралтай хийх хэрэгтэй.

Нэгдүгээрт, Шударга ёсыг сэргээе

Хоёрдугаарт, байгалийн баялгийг ард нийтийнх болгоё

Гуравдугаарт, Чинээлэг дундаж давхаргыг сэргээе

Эхний асуудлын цаана таван зүйл бий.

Хууль хяналтын салбарын хууль бусын хонгил нийгмийн бүх салбарт үсэрхийлсэн байна. “60 тэрбум”-ыг дэмжигчдийг шударга шүүхийн өмнө аваачих ёстой.

" хэмээн хэллээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Nam bus irgen
Uuriiguu hichee. MAHAH ta nar 28-n jil tur barij ene ulsiig tartagt ni tultal yaduuruullaa. Odoo boloo yum bish uu lalaruudaa.
2018/12/20 59.153.113.62
Илүү үгт
Хөрөнгө оролгын мэдүүлгийг нэг бүрчлэн шалгаад орлогоо тодорхойлж чадахгүй зүйлсийг хураая. Мэдүүлгийн утга учир нь энэ байх. Тэрнээс баян цатгаланг нь гайхуулах гээгүй баймаар.
2018/12/20 108.162.188.72
Иргэн.
Хоосон хэрүүл хийж бие бие рүүгээ дайрч байхаас тодорхой бодлого яримаар байна. Юмаа тоолоё. Тооцоё. Илүү идсэн хүнтэй нь хариуцлага дор бүрд нь тооцоё. Шалгаад идсэн уусныг гайхаад өнгөрдөг.
2018/12/20 108.162.188.72
Иргэн
Тэрбумаас илүү хадгаламж, нэг тэрбумаас илүү үндсэн хөрөнгөөс татвар аваад гэр хорооллын микро төвүүдийг байгуулбал яасан юм бэ? Төсвийн мөнгө ихэнх нь барилга, зочид буудал, баар ресторан болсон шүү.
2018/12/20 108.162.188.72
zochin
Ehleed uurtuu hel daraa ni hunii hariig gaih
2018/12/20 139.5.218.26
Zochin
SOLIOR MUU HAR LUIVARCHIN
2018/12/19 64.119.19.153
Драм театра
Битгий шаа чи хамаатан садныхаа шуналыг эхлээд дар бүгд мөрийтэй тоглоомчид
2018/12/19 202.179.25.174
Ангараг
Хамаатан саднаараа луйварчид хулхи худалч залилан мэхлэхч хулгайч нар
2018/12/19 202.179.25.174
иргэн
Хаан жимсдээ улсаас авсан мөнгөө бучаагаад өгөөч Шударга дүр эсгэгч минь.
2018/12/19 72.83.100.20
Иргэн
Ард түмэн төсвийн мөнгө хулгайлагчдыг мартаагүй байгаа шүү.
2018/12/19 64.119.20.156
Иргэн
Нүүрсний мөнгө шаагч битгий энхийн цагаан тагтаа болох гээд бай. Нүүрс шигээ тас хараараа байгаа ш дээ,
2018/12/19 64.119.20.156
Al Altanhuyag
Chi harin shunal tchaalaa darah heregtei. Ger buleeree ulsyg hohirooson shorond baih yostoi hun chin chi shuu!!! Sudrag busyn hongil gej baihgui ee! Ene bol chinii zohiol shuu!!!
2018/12/19 202.126.89.117
Zochin
Uuruigee hichee jinhene hulgaich.Chono boroonoor gej
2018/12/19 64.119.19.153
Mgl
Ene hulgaich duulian dunduur duraaraa dongosch bnaa
2018/12/19 45.117.32.6
bi
Эхлээд өөрийгөө хичээ.Танай АН шуналын үүрнүүд.Мөн өөрөө охин хүргэнтэйгээ нийлж идсэн мөнгө чинь чиний шуналын гай
2018/12/19 66.181.160.14
хуц
Хуцдаг солиот вэ, эхлээд өөрийнхөө шуналыг дар за, хурдан үхэж далд орж ард түмнээ баярлуулаарай
2018/12/19 202.9.42.171
Зочин
Эхлээд өөрийн шуналаа татах хэрэгтэй. Хулгайг нь яриад эхлэхээр үлгэр ярьдэг Должинхуяг даа
2018/12/19 202.21.106.147
T
Ene nuhriinhuur bol uuruu mundag busad ni adgiin shaarnuud .
2018/12/19 203.217.139.227
zochin
Altanhuyagaa! busdin zovlongoor nargihaa bolio ulsaa dampuurulsan tuuhend hamgiin muu eronhii said baisan gej medne. ene hunii ehluulsen hyamral urgjilseer l baina, yag engej saihan yarij garsanshuu
2018/12/19 64.119.23.90
Зочин
Өөрийг нь шалгаад эхлэхээр л ингэж байгаа биз дээ Итгэл алдарсан шүү АН
2018/12/19 103.212.119.191
  • Recent
  • Most Read
  • Most Comment