8o
Улаанбаатар хот
mobile menu

Монголчуудыг дээрэмдсэн хэргийг илрүүлэхээр Буриадын цагдаагийн газрынхан ажиллаж байна

2016-02-26 11:32:00

ОХУ-ын Буриадын Улаан-Үд-Хиагт чиглэлийн замд энэ сарын 16-нд баг зүүж зэвсэглэсэн таван этгээд манай хоёр иргэн рүү дайрч хүлээд их хэмжээний мөнгийг нь дээрэмдсэн хэрэг гарсан билээ. Тэгвэл энэ хэргийг илрүүлэхээр Буриадын Цагдаагийн газар шуурхай ажиллаж байгаа талаар Цагдаагийн газрын дарга, хошууч генерал О.Кудинов Буриадын Ардын их хурлын чуулганы үеэр мэдэгдсэн байна. Тэрбээр “Энэ хэрэгтэй холбогдуулан Монголын цагдаагийн төлөөлөгчид хүрэлцэн ирж, бид ажлын уулзалт хийсэн. Бид хэргийг илрүүлэх идэвхтэй ажиллаагаа явуулж байгаа. Цаашид Монголын жуулчид ирэх үеэр хэв журмыг зохих түвшинд сахиулж чадна гэдэгт би итгэлтэй байна” гэсэн байна. Дээрэмчид хэргийн газраас цагаан өнгийн машинаар Улаан-Үдийн зүг зугтсан байж болзошгүй байгаа юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
zochin
card hereglej boldoggui yum baihdaa
2016/02/26 103.17.108.42
  • Recent
  • Most Read
  • Most Comment