8o
Улаанбаатар хот
mobile menu

Үхэхдээ үхэр буугаа тавина гэгчээр МАНАН бүлэглэл нуран унахынхаа өмнө бүх хүчээ шавхана гэгч болж байна

2018-12-19 15:28:23

МАН-ын хагарал дээд цэгтээ хүрч, Парламентын үйл ажиллагаа гацаанд орсон хүнд нөхцөлд эрх баригчид намын бага хурлаа хуралдуулж байна. Үндсэндээ энэ хагарлын угшил нь Намын дарга У.Хүрэлсүх нь төрөө цэвэрлэх “ИХ ЦЭВЭРЛЭГЭЭ” –г эхлүүүлэх, Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нь НАМАА ЦЭВЭРЛЭХ их ажлыг эхлүүлнэ гэснээс үүдэлтэй гэж хэлж болно.

Тэдний шударга ёсыг тогтоох “ИХ ЦЭВЭРЛЭГЭЭ”-г эсэргүүцсэн тэмцэгчид эрх баригч намын зодооныг бий болгож, намаа эв нэгдэлгүй,нэр хүндгүй болтол нь уруудуулсаар байна. МАНАН бүлэглэл, “ШУДАРГА БУСЫН ХОНГИЛ”, 60 ТЭБУМЫН БҮЛЭГЛЭЛ өнөөдрийн нийгэмд бодитой бий гэдэг нь олон ч үйлдлүүдээрээ нотлогдож байгаа. Харамсалтай нь тэд олон жилд төрд дархлаатай,тогтоц сайтай байсаар ирсэн учир тийм амар буугаад өгч чадахгүй гүрийсээр,нам дотрох зодоон нь улам бүр ширүүссээр өнөөдрийг хүрч байна.

Яг одоо МАН-ын Бага хурлын гуравдугаар хуралдаан Тусгаар тогтнолын ордондоо хаалттай болж байгаа. Эрх баригч хүчний зодоон буюу хагарал өнөөдөр нэг тийш болно гэх хүлээлт олон нийтийн анхаарлыг эрхгүй татаж байна. Эх сурвалжаас авсан мэдээллээр Намын дарга нь илтгэлдээ “Би нэг хүсэлтийг  Бага хуралдаа оруулж байна. УИХ-ын дарга М.Энхболдыг ажлаа өгөхийг хүсч байна. Бага хурлын гишүүд шийдэж өгнө үү” гэжээ. Харин намын даргын дараа УИХ-ын дарга М.Энхболд үг хэлж хариуцлага хүлээхгүй гэдэг байр суурийг илэрхийлсэн байна. Өөрөөр хэлбэл тэрээр 60 тэрбумын асуудал сөхөгдсөн хэдий ч манай нам 65-н суудал авч ялалт байгуулсан. Ийм намыг би хүлээлгэж өгсөн хэмээн ахиад л ажлаа өгөхгүй гүрийжээ. МАНАН бүлэглэлийн толгойлогч гэгддэг энэ эрхэмийг УИХ-ын даргын сандалд нь хадаагүй гэдгийг тэр уг нь мэддэг байлтай.

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Намын гишүүн
Намын анхан шатнаас авахуулаад сонгуульт ажил бүгд мөнгөтэй болсон . Жирийн зөв бодолтой гишүүдийн дуу хоолой хаагдсан. Нам амьд организм байхаа больж мөнгөтэй хэдэн хүний зодооны газар болжээ. Өөрчлө
2018/12/20 108.162.188.72
Хуучин бууны хугархай
Бүтэхгүй юм бүрийг өөгшүүлж газрын гэрчилгээ авч өгнө, хураалгасан жолооны үнэмлэхийг чинь олгуулна, малчдыг татвараас чөлөөлнө гэх мэт хуурмаг бодлого явуулж мөнгөөр сонгууль явуулсны гай нь энэ.
2018/12/20 108.162.188.72
АНГИЛАЛ
М. Энхболдын хүү бол ирээдүйд Монголын төрд маш их гай тарина шү барын зулзагийг бага дээр нь бас тэр номтойбаяр содбилэг тэмүүлэн эд мэрэгжилийн боловсон соёлтой хулгайч луйварчид шү
2018/12/19 202.179.25.174
Zochin
Ard malchin ch gh shig chi heni vger hutsana we chi Mieyegin sheesig zuuj Nomgvibayarin bogsig vnerldeg nohoi monoosoo mon bnaa.pizdis gj
2018/12/19 112.72.8.66
ард малчин
энхболд хүүг авч хаясанаар төр цэвэршинэ гэж шаах хүрэлсүх хүүгийн үгэнд итгэх арга алга, өөрөө ЖДҮ-чидийн толгойлогч болчихсон яваа хүнд яаж иртгэх, ярих нь бол сайхан л юм хийсэн нь нүдэнд алга
2018/12/19 66.181.160.23
  • Recent
  • Most Read
  • Most Comment