8o
Улаанбаатар хот
mobile menu

Байт харвааны 2018 оны шилдгүүд тодорчээ

2018-12-19 17:00:00

Монголын байт харвааны холбооны 2018 оны шилгүүдээ тодруулах цэнгүүн өчигдөр болжээ. Байт харвааныхан өнгөрч буй онд олон сайхан амжилт үзүүлсний заримыг дурдвал 60 жил хүлээсэн зориулалтын, олон улсын стандартад нийцсэн, байт харвааны 360 задгай талбайтай болсон явдал. Мөн Жакарта хотноо болсон Азийн наадамд дэлхийн аварга БНСУ-ын багийг ялж, дөрөвдүгээр байрт шалгарсан нь бахдам амжилтын нэг бөгөөд ямар ч багийг ялах боломж байгаа гэдгийг харуулсан юм. 

"2020 оны олимпийн эрх авах тэмцээн уралдаанууддаа амжилттай оролцохыг хүсч байна. Бид байтын битүү ордонтой болох ажлаа эхэлсэн" хэмээн тус холбооны ерөнхийлөгч шилдгүүдийг шалгарууах ёслол дээрээ онцолжээ. Мөн энэ үеэр шилдэг хөрөнгө оруулагч, хамтран ажилласан байгууллага, хүнийг тодруулж шагнасан байна.

Байт харвааны холбооны шилдгүүдийг нэрлэвэл:

2018 оны Шилдэг шүүгч - Олон улсын шүүгч Э.Саруул
2018 оны Шилдэг дасгалжуулагч - "Алдар" спорт клубын дасгалжуулагч Б.Ганзориг
2018 оны Шилдэг тамирчин - ОУХМ Б.Отгонболд
2018 оны Шилдэг зүтгэлтэн - Монголын байт харвааны холбооны Ерөнхийлөгч П.Цагаан

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл