8o
Улаанбаатар хот
mobile menu

Ц.Нямдорж: 60 тэрбумын билэг тэмдэг нь М.Энхболд та өөрөө

2018-12-20 07:00:00

УИХ-ЫН ГИШҮҮН, ХУУЛЬ ЗҮЙ ДОТООД ХЭРГИЙН САЙД Ц.НЯМДОРЖ МАН-ын бага хурал дээр дараах үгийг хэллээ.

Тэрбээр "Олон жил намдаа зүтгэлээ. Одоо бидэнд 60 тэрбумын асуудал байна. Ц.Сандуй, А.Ганбаатар хоёр Энхболдод схемээ танилцуулж, М.Энхболд асууж тодруулсан нь үнэн. 2016 онд Ч.Сайханбилэг алдаа гаргаагүй бол бид хэцүү байдалд байсан. Харин үүний дараа Ерөнхийлөгчийн сонгуулиар М.Энхболд ард түмнээс санал авч чадаагүй шалтгааны нэг нь цагаан сарын золголт, нөгөө нь 60 тэрбумын асуудал. Тэр үед л ёс зүйгээ дагаад явцгаа гэж би хэлж байсан. Ер нь Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа байтугай 2020 оны сонгуулиар ч 60 тэрбумын асуудал намжихгүй байх. 60 тэрбумын билэг тэмдэг нь М.Энхболд та өөрөө. 65 гишүүний 40 хувь нь саналаа нэгтгээд байхад та юу бодож байна вэ? ЖДҮ-ийн эсрэг тэмцэнэ гээд байх юм. Гэтэл таны удирдаж байгаа УИХ-д олон гишүүд тэр зээлийг авчихсан байна. Жишээлбэл би өмнө нь 36/36-ийн хурал даргалж байхад над руу дайрч байсан учир парламентын нэр хүндийг бодоод өөрөө М.Энхболдтой уулзаад албаа өгч байсан. Их хуралтайгаа тэмцдэг УИХ-ын дарга гэж байж болох уу? Манай намын хотын гэх фракцид Ц.Элбэгдоржийн толгойлдог АН-ын Үндэсний дэвшлийн нам гэх цөөн тооны асар их мөнгөтэй бүлэглэл М.Энхболдтой нэгдэж Эрдэнэтийн 49 хувийг авсан. Гэтэл хууль хяналтын байгууллага шалгахгүй байгаа. Харин хэлсэн хүнийг нь шалгана гэдэг. Энэ ажлаа Б.Хурцаар дамжуулж хийсэн юм. Эрдэнэтийн 49 хувь болон С.Зоригийн агсны аллагын хэргээр над дээр хэрэг нээхэд би дуугүй байсан. Сая Л.Оюун-Эрдэнэ гишүүн дээр яг ижил зохион байгуулалттайгаар хэргүүд нээж эхэллээ. Т.Бадамжунай С.Эрдэнэ Ц.Элбэгдорж гэдэг мөрийтэй тоглоом тоглодог бүлэглэл ХХБ-р дамжуулж Хөтөл, Эрдэнэт, Дарханы төмөрлөг, өнгөт металийн гээд асар их мөнгөний луйвраа хийсэн байдаг.

Улаанбаатар банк бол М.Энхболдын банк. Ц.Дашдоржийн эхнэр ажиллуулж байгаад сахал Д.Эрдэнэбилэгт очсон. Х.Баттулга Ерөнхийлөгч болоогүй байхад, Ц.Элбэгдоржийг Ерөнхийлөгч байхад би М.Энхболдтой өрөөнд нь орж уулзаад анхааруулж байхад ч тоогоогүй. Таван сая доллар бол энэ мөрийтэй тоглоомын бүлэглэлд мөнгө биш зүгээр л закуск. Н.Багабандийг байхад “Эх орон” бүлэглэл гэж байгуулсан, М.Энхсайхан, Д.Эрдэнэбэт нар дараа нь “Энержи ресурс” гэж байгуулсан. Н.Энхбаяр байхдаа бас бүлэглэл байгуулахад би эсэргүүцэн Цэцийн дүгнэлт гаргуулж байсан. “60 тэрбум” гэсэн толгойтой Т.Бадамжунай, М.Энхболд, Ц.Элбэгдорж нарын бүлэглэл тав, арван жилийн мөчлөгөөр явагддаг. М.Энхболд 2016 онд намын дарга байхдаа Ж.Эрдэнэбатыг Ерөнхий сайд болгон 10 жилийн ноёрхолоо тогтоохыг санаархсан. Ах дүүгийн холбоотой гэх Ж.Эрдэнэбат тухайн үед Ерөнхий сайд болох ямар ч гавъяагүй хүн байсан. Монголын улс төр Б.Наранхүү шиг болсон. Морины уяан дээр нь эд нар бүгд л байж байдаг. Намын дарга асан Н.Энхбар ноёрхож байхдаа хамаг юмыг нь цөлмөөд алга болоход бид М.Энхболдыг харин зүтгүүлсэн, дэмжсэн, явуулсан. Одоо харин яах гэж байна вэ та? Надад бол бүлэглэл байхгүй бүх цаг үед МОНГОЛ АРДЫН НАМ л гэж байгаа" хэмээн хэллээ. 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
зочин
Нямдоржийн толгойг юу 360 градус эргүүлчихэв ээ. Хууль зүйн сайдын алба уу?
2018/12/24 112.72.11.106
Ynen
Neeree l Manduhai tsetsen xatan kinond gardag Ismal taijiin dyr mon shyy,setgegdel unshij baihad xymyys yag tohiroh jishee,ner olood bichchihsen baih iumaa,
2018/12/21 202.126.89.140
Зочин
ГАДНЫХАНД ГОМДОЛ ГАРГАХ ХЭРЭГТЭЙ МОНГОЛЫН НЭР ХҮНД ГЭЖ БАЙХГҮЙ ЭЛБЭГДОРЖ ЭНХБОЛД БАЯР МАФИ МОНГОЛЫГ СҮҮРЭЛД ОРУУЛСАН ШҮҮХЭД ӨГ ЭНХБОЛДЫГ ЗАХИДАЛ ИЛГЭЭ
2018/12/20 103.26.193.241
Иргэн
Үнэн нямдорж энхболдыг баривчлуулах ёстой шүү мафийн төлөөлөл уих -ын ДАРГАЛАХ эрх аль ч оронд байх ёсгүй ард түмэн шаардаж өөрөө огцордог жамтай ! ЭНХБОЛД төрийн ажил ийг ганцаар эрх байхгүй !
2018/12/20 103.26.193.241
Зочин
НЯМДОРЖ ШУДАРГА ГИШҮҮД БҮГД ЭНХБОЛДЫГ ШҮҮХЭД ӨГ ! БҮР БОЛОХГҮЙ БОЛ ГАДНЫХАНД ХАНДАХ ЁСТОЙ 60Н ТЭРБУМЫН ЯЛТАН ТӨРД АЖИЛАХ ЗӨВҮҮ ГЭЭД ГОМДОЛ ГАРГА ! АРД ТҮМЭН Ч ШААРДАЖ БНА
2018/12/20 103.26.193.241
bod
tengeriin tsagiig aldaj bolohgui shuu hurelsuhee hezeech iim bolomj tohiohgui
2018/12/20 66.181.160.91
Zochin
Ene Niamdorj bol hun hog bn.Esmel taijiin hoid dur
2018/12/20 64.119.21.12
зочин
Би энэ албыг өгч болноо, энэ хүмүүсийн намыг булшлах гэсэн үйлдэл, Ерөнхийлөгчийн засаглалыг тогтоох гэсэн санаархалыг би тэвчиж чадахгүй байгаагаа ч хэлсэн
2018/12/20 64.119.22.3
зочин
Монгол улсын Ерөнхийлөгч Баттулгатан 8 дугаар сард гадаадын нэгэн зочинтой уулзаж байхдаа ... Шударга ёсыг бид Монголдоо тогтоох санаатай удахгүй олон жил парламентад суусан хуульч хүн УИХ-ын даргаар
2018/12/20 64.119.22.3
зочин
УИХ-ын даргад санаархагч Ц.Нямдорж жудаггүй загнаж М.Энхболдыг гүтгэснийхээ хариуг бүтэн сонсож чадахгүй заалнаас гарсныг мэдсэн үү Батзориг оо. Худал гүжирдчихээд сүүлд нь хачин болсон доо харин ч. М
2018/12/20 64.119.22.3
зочин
ИХ-ын даргад санаархагч Ц.Нямдорж жудаггүй загнаж М.Энхболдыг гүтгэснийхээ хариуг бүтэн сонсож чадахгүй заалнаас гарсныг мэдсэн үү Батзориг оо. Худал гүжирдчихээд сүүлд нь хачин болсон доо харин ч. Мо
2018/12/20 64.119.22.3
zochin
Tsagaandaa garsan uvgun nasniiha bugsund ingej hun gutgeh yumuu. Zailuuldaa gemeer shudarga amitan shuu
2018/12/20 139.5.218.26
Bagaa
Menget yumiig dandaa ungursun hoino ni bi tegj helj mun biz gedeg hudlaa shudarga sh dee
2018/12/20 202.9.45.224
Mjl
MI OVOGTUDIN GART MINI ARE TUMEN DARLULJ BAINA DO
2018/12/20 66.181.187.244
Буурай
Нямдорж яг голоор нь хэлж. Миеэ ичиг ичиг ичиг
2018/12/20 202.72.245.122
Zochin
Nyamdorj tiim l shudarga yum bol ygd JDYS-iin zeel nertei avilgiin tukhai eruusuu yarikhgyi bgaa yum boldoo.
2018/12/20 202.179.30.194
Zochin
60 terbumiig kheregjyylekh khamgiin bolomjtoi alban tushaal bol namiin darga, Erunkhii saidiin alban tushaal shyy de. 60 terbumiin scheme kheregjsen bol Khyrelsykh l kheregjyylsen baikh magadlaltai
2018/12/20 202.179.30.194
zochin
hoino n suuj baisan hujaa shoolj ineed aldaad baisn anzaarsan uu
2018/12/20 64.119.23.90
Зочин
Яах байсан ч ингэж хэлнэ гэдэг мундаг
2018/12/20 122.201.22.57
zochin
Ene ch tsagasndaa garchee ih hurliin darga boloh geed zalj baina daa
2018/12/20 139.5.218.26
Zochin
Mundag helsen
2018/12/20 66.181.161.8