8o
Улаанбаатар хот
mobile menu

У.ХҮРЭЛСҮХ: ТА УИХ-ЫН ДАРГЫН АЖЛАА ӨГ БИ ЕРӨНХИЙ САЙДЫН АЖЛАА ӨГЬЕ

2018-12-20 00:14:07

МАН-ын Удирдах Зөвлөлийн хурал дуусч III Бага хурал үргэлжлэн хуралдаж эхэлжээ. Удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцсэн асуудлаар намын дарга мэдээлэл хийсэн байна.

Тэрбээр “Намын Удирдах зөвлөл сая хуралдлаа. Асуудлыг нэлээд нухацтай олон талаас нь ярьж, санал бодлоо  солилцлоо. Ний нуугүй ч хэлэлцлээ. УИХ-ын даргыг өөрийн хүсэлтээр УИХ-ын даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг дахиж тавьсан. Энэ асуудлыг тойрч намын удирдах зөвлөлийн гишүүд нэлээдгүй их ярьлаа. УИХ-ын 40 гишүүн ажил хаясан, чуулган бойкотод орсон, гарын үсэг зурсан 40 гишүүн цаашид УИХ-ын чуулганд оролцох боломжгүй гэдгээ илэрхийлээд хэвлэл мэдээллээр цацсан, нөхцөл байдал хүнд байгаа. Энэ байдал цаашаа үргэлжлэх нь тодорхой болчихсон байна. Тийм учраас намынхаа эв нэгдлийг бодоод дараа дараагийн сонгууль, олон нийтийн уур амьсгал шахалт улстөрийн нөхцөл байдлыг М.Энхболд дарга дахин тооцож үзэж тавьсан шаардлагыг хүлээгээд авбал яасан юм гэдгийг нэлээдгүй ярьлаа. УИХ-ын дарга маань энэ асуудлыг хүлээж авах боломжгүй хууль дүрмийнхээ дагуу шийднэ биз дээ гэсэн байр суурьтай байна. Мөн хаалттай хуралдаан явж байгаа учраас би хэлэхийг хүсч байна. Бид хоёр бас уулзсан. Олон жил нөхөрлөсөн энэ намын хүнд хэцүү цагт хамтдаа явсан найз нөхдийн хувьд,журмын Нөхдийн хувьд би бас намын даргын хувьд уулзаж УИХ-ын даргын ажлаа өгвөл яасан юм бэ? Өөрийнхөө хүсэлтээр чөлөөлөгдвөл яасан юм бэ гэж хүсэлт тавьсан. Надад дээрхи хариултаа бас хэлсэн. Би намын даргын хувьд намын том эв нэгдэл байна их хурлын гишүүдийн санаа бодол байна аль алиныг нь хүндэтгэж үзээд бүр болохгүй бол хоёулаа хамтдаа ажлаа өгье гэж хэлж үзлээ. Та Их хурлын даргын ажлаа өгчих, би Ерөнхий сайдынхаа ажлаа өгье. Төрийн эрх барих дээд байгууллага нь үйл ажиллагаагаа явуулаг, намын дотоод эв нэгдэл хадгалагдаж үлдэг, 37:27 болоод байгаа их хурлын гишүүд нь сэтгэл нь амраг, хоорондоо эв эеийг олоод явбал яасан юм бэ гэдэг асуудлыг Их хурлын даргад тавьсан. Хоёулаа олон жил улстөрийн ажил хийсэн. Авч ч байлаа, өгч   ч байлаа том эрх ашгаа бодоод ийм шийдвэр гаргавал ямар вэ? Ийм саналыг би танд тавьж байна гэж хэллээ. Их хурлын дарга маань үүнийг хүлээн авах боломжгүй гэж хэллээ. Ингээд бидний уулзалт ярианы сэдэв ерөнхийдөө хаагдлаа. Тийм учраас намын бага хурал дээр намын даргын тавьсан, оруулж ирсэн хүсэлтийн дагуу намын бага хурал улстөрийн тодорхой шийдвэр гаргах нь зүйтэй байх гэж бодож байна. Энийг би Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн зүйл байхгүй гэж бодож байгаа” гэжээ.

Ингээд МАН-ын Бага хурлаас УИХ-ын дарга М.Энхболдыг сайн дураараа огцрох өргөдлөө өгөх нь зүйтэй гэсэн МАН-ын дарга У.Хүрэлсүхийн саналыг дэмжсэн тогтоол гаргасан байна.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Торлог
их хурлын даргаа таныг тойргоос чинь их хурлын гишүүнд сонгосон их хурлын гишүүд таныг даргаараа сонгосон та 76 гишүүнтэйгээ хурлаа хиигээд өөриинхээ асуудлыг шиидүүлээч гуйж байнөө
2018/12/21 103.212.116.94
Зочин
Ми.Энколдыг Монгол түмэн нийтээрээ огцрохыг шаардаж байна. Хурдан огрох хэрэгтэй! ЕС-ыг дэмжиж байна.
2018/12/21 103.229.120.42
Төрөө
Та 2 -хоёулаа монголын төрөөс зайлах хэрэгтэй ёс суртхуунгүй хүмүүс
2018/12/21 112.72.11.108
Irgen
Ene 2 hoeiulaa zailah heregtei uls orond gai bolj baina gedgee yagad oilgohgu zuuraldaad baidag yum ichihgu baina uu
2018/12/21 90.254.46.157
хонгилд гэрэл харагдав
Хүрэлсүх эхэлсэн ажлаа аажим аажмаар зугуухан лавшруулан атгаж байна хө.Олонхийн масс ерөнхий сайдыг дэмжиж байна.
2018/12/21 103.229.122.50
Иргэн
Хүрэлсүх ажлаа үргэлжлүүлэх нь зөв шүү
2018/12/20 202.126.88.47
аясаа
яана даа
2018/12/20 202.179.8.186
Тунгаа
Энэ намын хоногийн тоо гvйцжээ.Явах замд нь саад бvv таараг!
2018/12/20 202.9.44.239
ард
Хүрэлсүхээ чи тэгж бууж өгөхгүй шүү ард түмэн байгаа шүү.
2018/12/20 139.5.217.107
Цэвэлээ
ХҮРЭЛСҮХ АЖЛАА ӨГӨХБОЛООГҮЙ ШҮҮ,ЦЭВЭРЛЭГЭЭГ БҮРЭН ДУУСГА,ЭНХБОЛДОО ЧАМД НОМТОЙ 2 ТЭРБУМЫГ ӨГЧ САЙД БОЛЧИХООД ОДОО МӨНГӨӨ НЭХЭЭД БАЙНА ХӨТӨЛЦӨӨД ДАЛД ОР ,ЛУЙВРЫН НИЙГМИЙН ДААТГАЛЫН ХУУЛЬ БАТЛУУЛСАН ШҮҮ
2018/12/20 202.179.31.117
Zochin
Ta ugchikh. Bi ugchii gej bgd khulikhdakh gej bgaan. Ugaasaa tiim arga bariltai nukhur yum shig bgaa yum.
2018/12/20 202.179.30.194
Даваа
Түүнд итгэсэн олон монгол иргэдийн итгэлийг алдруулж болохгүй . Би эхнэдээ итгэхгүй байсан . одоо бол хүкийгээ дэмжэнээ
2018/12/20 66.181.169.66
Даваа
Та өгчих би өгчий гэж хэлж чадна гэдэг бол ухаан шүү ийм нөхцөлд татгалзана гэдэг энхболдод асуудал байна л гэж ойлгогдож байна . Хүрэлсүх ерөнхий сайдад энэ удаа алдах өчүүхэн ч эрх байхгүй боллоо.
2018/12/20 66.181.169.66
Зочин
Хүрэлсүх өөийн дүүгээ ингэж хамгаалахгүйээ. Үнэн шир гар юмдаа. Ёстой мафийн толгойлогч гарчлаа даа.
2018/12/20 66.181.160.120
зочин
Хүрэлсүхээ одоо чиний карер дууслаа л даа.Дүүдээ ЖДҮ-гээс зээл авч өгчихөөд надад буруу байхгүй гээд хэлж болохгүй лдээ.Ми Энхболдтой зууралдсанч эс зууралдсан ч чи одоо явж л таараа
2018/12/20 66.181.191.93
Ard
Nam ni tor ard tumniihee deer ni yum bnaa
2018/12/20 66.181.161.96
Bi
Undsen huulia deedlmeer yumaa.
2018/12/20 66.181.161.96
sniper
iugiin guigaad baigaa um be hulchgaruudaa
2018/12/20 43.228.131.90
Ard
Enhboldig zailuul dara ni Hvrelsvh yu hiihee ard tvmend harulah heregtei
2018/12/20 64.119.20.85
зочин
Ажлаа өгчихвөл ард нь шорон, наад мал чинь монголоос өөр газар ингэж даварч чадахгүй л дэ.
2018/12/20 59.153.115.130
Иргэн
Хүрэлсүх эхэлсэн ажлаа үргэлжлүүл
2018/12/20 182.160.32.3
зочин
Энх60лд үхэн хатан хамгаалах нэг л эрх ашиг байна үнэхээр үхэр шиг хулгайч юмаа Монгол төрийн ажил гацах нь хамаагүй бололтой
2018/12/20 202.126.89.86
Бат.
Зөв шийд гарчээ.
2018/12/20 202.9.43.211
харамсаж байна
М.. ЭНХБОЛдод их олон асуудал байгаа учраас өөрөө огцрохгүй. ТЭР огцорвол он гараахас өмнө 461 рүү ачигдана. ХУУЛИЙН тавьсан гарын нөхдүүд нь ТА буувал бид хамгаалж чадахгүй гэж байгаа
2018/12/20 103.26.193.156
Даваа
Хууль зөрчиж байна.Та өөрөө ажлаа өг .Таны ингэж улайрч дайрч байгаа сэжигтэй.
2018/12/20 5.77.26.18
ОЮУНЦЭЦЭГ
М.Энхболд та ард түмнээ хүндэтгээд ажилаа өгөөч ээ
2018/12/20 202.126.89.196
Bathurel
Naad novsh chini yagaad ajlaa ogohgui bn aa byydaj alaltai bish chireed gargaya
2018/12/20 66.181.160.37
zochin
Jenko ah ni ingej heleed neg uz gej shahsan uu daslgavar avsan yum shig ih olon yanzaar uzej baina daa
2018/12/20 203.91.115.38
зочин
Төрийн дээр нам байж таарахгүй! УИХ -ын чуулган дээрээ энэ асуудлаа шийд.
2018/12/20 103.229.123.10
  • Recent
  • Most Read
  • Most Comment