8o
Улаанбаатар хот
mobile menu

С.Чинзориг: 0-5 насны хүүхэдтэй эхийг цэвэр агаарт амраахад 8 тэрбум төгрөг зарцуулна

2018-12-20 09:02:00

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар агаарын бохирдол ихтэй бүст амьдарч буй жирэмсэн болон 0-5 насны хүүхэдтэй эхчүүдийг цэвэр агаарт амраах асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн билээ. Энэ талаар Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг "Ерөнхий сайдаас жирэмсэн эхчүүд болон бага насны хүүхэдтэй ээжүүдийг утааны улиралд Улаанбаатар хотын ойр байгаа амралт, сувилалын газарт гарах үүрэг өгсөн. Үүний дагуу өнөөдөр холбогдох саналаа боловсруулж, Засгийн газарт танилцууллаа. Нийслэлийн агаарын бохирдолд ихтэй бүсүүдэд нийт 50 мянган хүүхэд, 11 мянган жирэмсэн эх бий. Эдгээр хүмүүсийг дунджаар энэ сарын 25-наас гуравдугаар сарын 15-ны хооронд таван хоногт цэвэр агаарт амраахад нийт найман тэрбум төгрөг шаардлагатайгаас нэг тэрбумыг нь Эрүүл мэндийн даатгалын сангаас, үлдсэнийг нь Нийгмийн халамжийн сангаас гаргахаар төлөвлөж байна. Энэ асуудлыг баасан гарагт Засгийн газрын ээлжит бус хуралдаан зарлаж, эцэслэн шийдвэрлэхээр болсон. Өнөөдөр Сангийн яам, ЭМЯ болон ХНХЯ хамтран тогтоолын төсөл боловсруулах болно. Эхний ээлжид агаарын бохирдол ихтэй бүсэд амьдарч байгаа жирэмсэн болон бага насны хүүхэдтэй ээжүүдийн тоог нарийвчлан гаргана. Хоёрдугаарт, ЭМДС болон Нийгмийн халамжийн сантай хамтран ажилладаг амралт, сувилалын газруудын тоог гаргах юм” гэх мэдээллийг өгсөн юм. 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
иргэн
нөгөө ээжүүд нь хотоос гарч амжилгүй хүүхэд нь ханиад хүрэх байхдаа балай санаа татаж ав,
2018/12/23 66.181.164.214
иргэн
энэ санаа чин бүтэхгүй бидний мөнгөөр битгий тоглоод бай,
2018/12/23 66.181.164.214
aaagii
dord uzej bgaa yum bishuu. uursdiinh ni daldaganuuruud hamaatnuud ni ger horoolold amidardag yaduu olon huuhedtei bolood l hed honog shoudana bh daa . arai arai
2018/12/21 202.179.31.242
aaagii
naad teneg sanaagaa hurdan tatval taarna. Yostoi uursdiinhuu amraltand orlogo oruulah archaagui bashir sanaa bna. 5 han honog utaanaas garlaa geed yu uurchlugduh ve. Mongoliin ard tumniig denduu dord
2018/12/21 202.179.31.242
Иргэн
Энэ МАН-ыхан бүр манарч гүйцжээ чааваас гэж. Ард олноос очков авах гэсэн юм байхдаа. Эсрэгээр та нарыг үзэн ядах болно.
2018/12/20 66.181.178.188
Жирийн ээж
5-хан хоног утаанаас холдлоо гээд ямар ялгаа байх вэ. Ингэж дэмий мөнгө үрж байхаар алсын хараатай арга хэмжээ аваачээ. Хэсэг бүлэг хүний мөнгө идэх гэсэн л санаа.
2018/12/20 103.57.93.220
Утаагаар далимдуулахаа больцгоо!
Утаа гэж буянтай асуудал байх.Утаагүй болохоор баахан мөнгө идэж байгаа, дээрээс нь бас л мөнгө идэх башир арга.5 хоног хүүхдээ утаанаас холдуулж байна гэж ажлаас чөлөө авлаа, буцаад л утаанд.Малууд!
2018/12/20 202.9.45.69
зочин
Цахилгаан станц л хэрэгтэй утаагүй түлш,утаагүй зуух гэж яриад баахан мөнгө идсэн одоо больж үз Өөрсдийнхөө амралтын газар аваачсан болж мөнгө угаах гэж байна даа наад сайдууд чинь!!!!!!!!!
2018/12/20 66.181.160.46
алт
хамгийн тэнэг санаа байна даа
2018/12/20 43.242.241.210
Зочин
Юу гээд хуцаад байнаа
2018/12/20 59.153.84.163
zochin
Erunhii saidiin nuguu barisan amraltan deer avachih geed baiga yum bolvuu
2018/12/20 203.91.115.38
Жирийн ард
Өөрсдийнхөө бизнесийг хөгжүүлэх л гэж байгаа л даа наадуул чинь бүгд амралтын газартай байх тэгээд л...
2018/12/20 202.21.118.174
Иргэн
Үүнээс өөрөөр сэтгэдэггүй ээ, дэндүү арчаагүй юм. Одоо жоохон томоор сэтгэж бай л даа. Ийм балай юманд мөнгө үрж байх гэж.
2018/12/20 202.9.42.146
Ямар их мөнгө бэ тэрний оронд бүтээн байгуулалтандаа зарцуулья
Zochin
2018/12/20 122.201.22.57