8o
Улаанбаатар хот
mobile menu

“Капитал” банкаар дамждаг тэтгэвэр, тэтгэмжийг бусад банкууд руу шилжүүллээ

2018-12-20 11:22:31

Энэ сараас эхлэн “Капитал” банкаар дамжин иргэдэд  олгогддог тэтгэвэр, тэтгэмжийг бусад банкууд руу шилжүүлэн олгож эхэллээ. Чухам ямар учраас энэ арга хэмжээг авсан талаар албаныхан мэдээлэл өгөөгүй байна.

Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт АТГ-аас “Капитал” банкинд санхүүгийн мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Учир нь ЖДҮХ сангаас зээл авсан асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Ундармаагийн хамаарал бүхий “Капитал” банк жилийн 7 хувийн хүүтэй, 48 тэрбум төгрөгийн зээлийг ЖДҮХ сангаас  авсан баримт дэлгэгдсэн юм. Энэ асуудлыг АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэн, мөрдөн шалгах ажиллагааг нарийвчлан явуулж байгаа билээ. Энэ асуудлаас үүдэн тус банкаар олгогддог байсан тэтгэвэр, тэтгэмжийг өөр банкууд руу шилжүүлсэн үү гэж хардах хэсэг байгаа юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зочин
Сайн шалга өмнө авсан тэр мөнгө лав олдохгүй биз сайн шалга
2018/12/20 122.201.21.233
Зочин
Наад банк чинь тэтгэврийн зээл авахаар эхлээд авсан зээлнээс нь хамаар ч их мөнгө барьцаа ч бил үү юу билээ дээ мөнгө авдаг.тэгээд зээл дуусахаар буцааж өгнө гээд өгдөггүй их л но той банк тэгээд би
2018/12/20 122.201.21.233