8o
Улаанбаатар хот
mobile menu

Ой тогтоолтын ДАШТ өнөөдөр эхэлнэ

2018-12-20 13:23:13

Энэ долоо хоногийн амралтын өдрүүдэд буюу 12 дугаар сарын 20-22-ны хооронд Хонг Конг улсад зохиогдох 27 дахь удаагийн Ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор манай баг тамирчид маргааш өглөө тус улсыг зорино.

Энэхүү тэмцээнд Монгол, Хятад, Орос, Англи, Япон зэрэг олон орны шилдэг 260 гаруй тамирчид 10 төрлөөр өрсөлдөж 3 насны ангилалд аваргуудаа тодруулах ба манай шигшээ багийн бүрэлдэхүүнд:

Дасгалжуулагч: 
ОУ-ын шүүгч, дасгалжуулагч Б.Баасандорж, 
ОУ-ын Их Мастер, дасгалжуулагч Ө.Сэнгэсамдан

Тамирчид: 
1. ОУ-ын Их Мастер Э.Лхагвадулам /2017 оны Өсвөрийн Дэлхийн Аварга/ 
2. Их Мастер М.Уянга
3. ОУ-ын Мастер Н.Намуундарь
4. ОУ-ын Мастер С.Марал
5. Азийн Мастер Э.Мишээл 
6. Б.Лхагвадорж
7. Г.Мянганбаяр
8. Т.Үжин
9. Г.Солонго 
10. У.Солонго
11. А.Ялгуун
12. Б.Гантөмөр
13. Б.Хулан
14. А.Одмаа
15. Т.Тэнүүн
16. Б.Эрмүүнболд
17. Б.Мөнхтэргэл
18. Д.Мөнхтүшиг
19. З.Тэмүүжин
20. Ш.Наранбат
21. О.Ганжигүүр
22. Ч.Нарансолонго

Зураглаач Б.Сумъяабазар нар багтаж байна.

Дашрамд дурдахад манай үе үеийн баг тамирчид Америк, Англи, Герман, Турк, Хятад, Сингапур, Япон, Солонгос, Швед, Энэтхэг гэх мэт олон улсад болсон цээж бодолт, хурдан уншлага, ой тогтоолтын олон улсын 50 тэмцээнээс нийт 861 медаль хүртэж нас насны ангилалд дэлхийн олон дээд амжилтыг тогтмол шинэчлэн амжилтын буухиагаа үргэлжлүүлсээр байна.

Баг тамирчдадаа амжилт хүсье!

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment