Нийслэлийн Засаг дарга С.Батболд албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хүргүүлсэн. Түүний хүсэлтийг хүлээн авч Ерөнхий сайд захирамж гарган, албан үүргээс нь чөлөөлсөн юм.
Улмаар дараагийн хотын даргыг С.Батболд чөлөөлөгдсөнөөс 15 хоногийн дотор нэр дэвшүүлэх учиртай тул НИТХ-ын ээлжит хуралдааныг энэ сарын 28-ны өдөр товложээ. Уг хуралдаанаар хотын даргын томилгоог хэлэлцэх бололтой.
Хэвлэлээр мэдээлж байгаагаар, Хотын даргад НИТХ-ын дарга С.Амарсайхан, БЗД-ийн Засаг дарга асан Б.Мөнхбаатар, Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлыг бууруулах асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан нар горилж буй юм.
Нийслэлийн Засаг даргыг шинээр томилох хүртэл түүний бүрэн эрхийг Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлыг бууруулах асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан гүйцэтгэж байгаа юм.