Эрхтэн шилжүүлэн суулгах гэсэн ойлголт байраа тавьж өгөх цаг болжээ. Учир нь Баруун европт эхлэл төдий байгаа энэхүү гайхалтай судалгааг монгол бүсгүй, биохимич, эс судлаач Н.Ариунаа хийсэн байна. Тодруулбал хүний бие махбод эсээс тогтдогийг бүгд мэднэ. Булчин булчингийн, тархи мэдрэлийн, арьс арьсны гээд л тус бүрдээ өвөрмөц эстэй юм. Гэтэл бүгдийнх нь суурь тавьдаг үүдэл эс гэж байх бөгөөд эх, хүүхдийг холбосон хүй болон чөмгөнд байдаг ажээ.
Хүүхдийг төрөнгүүт хүйнээс нь үүдэл эсийг нь авч хадгалбал хожмоо ямар ч өвчнөөс айхгүй болохыг эрдэмтэд тогтоосон байна. Тухайлбал, зүрх нь муудвал зүрхийг, уушги нь муудвал уушгийг нь лабораторид ургуулаад л болох нь тэр. Эрхтэн шилжүүлэн суулгах гэсэн ойлголт байраа тавьж өгөх цаг ирлээ гэсэн үг юм.
Одоогоор хамгийн амжилттай туршилт Иракт бүртгэгдээд байгаа бөгөөд хуруугаа тас буудуулсан цэргийн хурууг ургуулж өгснөөр гар нь буцаад анхных шигээ болсон гэнэ. Харин бусад орны тухайд Америк, Европын зарим орон, Япон хятадад энэхүү туршилтыг хийж эхлээд байгаа төдийгүй үүдэл эс хадгалах технологийг хэрэгжүүлж байгаа аж.
Гэтэл энэ нарийн ажлыг морь унахаас өөрийг мэдэхгүй хэмээн цоллуулдаг Монголчууд, тэр дундаа эмэгтэй хүн хийсэн нь дэлхийн олон эрдэмтдийг гайхшруулж, хамтран ажиллах хүсэлтийг оруулж ирсэн байна.