8o
Улаанбаатар хот
mobile menu

Биеийн цусны 74 хувийг алдсан эхийн амийг аварчээ

2018-12-20 14:25:00

Хэнтий аймаг Өмнөдэлгэр сумаас хойш 70 км-т "Баянзүрх" багийн нутагт өвөлжиж байсан 25 настай эх умайн гаднах жирэмсний улмаас биeийн жингийн цусны 74 хувийг алдаж, цус алдалтын дайрлагатай тээвэрлэх боломжгүй болоод байжээ. Тиймээс Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч нар өчигдөр орой малчны хотонд гэрт нь хагалгаа хийж шингэн, цус сэлбэж эхийн амь насыг аварсан байна. Уг хагалгааны багт эх барихын зөвлөх эмч Н. Ариунаа, эх барихын эмч Б.Наранбат, эмч Б. Чимгээ, хагалгааны сувилагч Т.Гантигмаа, сувилагч Б.Эрдэнэдэлгэр, жолооч Б.Даваахүү нар багтжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
эмч
үүрэг нь гэж хүн бүр л хэлнэ гэвч хүн эмч бүхний хийж чадах ажил бишээ. танай багийнханд баяр хүргэе амжилт хүсье.
2018/12/22 112.72.11.106
Irgen
Yyreg ni bidee
2018/12/22 103.212.118.90
амжилт хүсье
ТА бүгдэд баярлалаа.
2018/12/20 66.181.187.105
зочин
Эрүүл мэндийн манаанд итгэл төгс ажиллаж эмчийн үүргээ биелүүлж яваа та нартаа амжилт хүсье. Мундаг байна шүү.
2018/12/20 66.181.160.108
эмч
мэргэжил нэгт нөхөддөө талархал илэрхийлье. та нар багаар ажиллаж чадлаа. та бүхэндээ өндөрөөс өндөр амжилт хүсье. манай эмч, сувилагч, эмнэлгийн ажилтанууд мундаг шүү. амжилт амжилт бахарахаж байна.
2018/12/20 43.228.130.66