8o
Улаанбаатар хот
mobile menu

Мөнгө зэвсэглэн дээрэмдэж авч байсан этгээдүүд 1-12 жилийн хорих ял оноолоо

2018-12-20 16:00:00

2016 оны 10 дугаар сарын 9-10-нд шилжих шөнө мөрийтэй тоглож байсан хүмүүсийг зэвлэглэн дээрэмдсэн хэрэг гарч олныг цочирдуулж байсан билээ. Эл хэргийг өчигдөр УДШ хянан хэлэлцэж, гэмт этгээдүүд ял сонсов.

Тус хэргийн анхан шатны шүүх энэ оны 6 дугаар сарын 14-ний өдөр хянан хэлэлцэж Л.Алтанхуяг, М.Амартүвшин, Н.Билэгбаатар,С.Галбадрах, Б.Насандэлгэр нарыг бусадтай бүлэглэж, зэвсэг хэрэглэж, дээрэмдсэн, М.Амартүвшин, Д.Алтангадас нарыг бүлэглэн цагдаагийн алба хаагчийг үүргээ гүйцэтгэж байхад нь зэвсэг хэрэглэж, хүч хэрэглэн заналхийлсэн, Л.Алтанхуягийг байлдааны зориулалттай галт хэрэгслийг хууль бусаар хадгалсан, тээвэрлэсэн, Н.Билэгбаатарыг зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд санаатай хохирол учруулсан гэм буруутайд тооцжээ. Ингэхдээ Н.Ариунгэрэл, Л.Алтанхуяг нарт 8 жил, М.Амартүвшинд 7 жил, Н.Билэгбаатарт 11 жил 2 сар, Б.Насандэлгэр, С.Галбадрах нарт тус бүр 6 жил хорих ялыг хаалттай хорих байгууллагад, Д.Алтангадаст 1 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх ял оноосон байна. Давж заалдах шатны шүүх эл шийдвэрийг хэвээр үлдээн УДШ-д шилжүүлжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
ЁНДДОН
ОДОО ТЭГЭЭД МӨНГӨ ХҮРТЭЛ ЗЭВСЭЛЧИДЭГ БОЛОО ЮУ ААН
2018/12/21 59.153.115.49