8o
Улаанбаатар хот
mobile menu

“Хосбилгүүнзул” ХХК Хариу нэхээгүй тус Challenge”-г эхлүүллээ

2016-02-26 12:33:00

“Хосбилгүүнзул” ХХК 2016 оны нэгдүгээр сараас эхлэн “Хариу нэхээгүй тус” аянг өрнүүлж эхэлсэн билээ. Энэхүү аяныхаа хүрээнд цагаан сарын өмнөхөн 8 айлд цагаан сарын тавгийн ул боов, идээ будаа, чихэр, жимс, ширээ, халуун сав, аяга, таваг, халбага, ахуйн хэрэглээний бараа гээд баярын ширээ зэхэх хэрэгцээт бүхнийг нь бэлдэж өгсөн билээ.

“Хосбилгүүнзул” ХХК нь энэхүү хүмүүнлэгийн аяны хүрээнд “Хариу нэхээгүй тус Challenge”-г байгууллагуудын дунд эхлүүлэх гэж байна. Энэхүү “Challenge” нь гурван байгууллагыг сайн үйлсийн  аянд уриалн дуудах юм байна.Ингээд тэд “Хариу нэхээгүй тус Challenge”-д “Шижир” ХХК-ийн захирал Ганзориг, “Нар Мон” ХХК-ийн захирал Л.Солонго, “Батбайгаль” ХХК-ийн захирал С.Байгальмаа нарыг урьжээ.  Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.

Монголчууд эвтэй байхдаа хүчтэй гэдэг. Танай байгууллагынхан хэн нэгэнд тусалсан тэр сайхан сэтгэлийн хариу нь эргээд танай байгууллагад хэд дахин үржигдэн очих болно. Хүнийг баярлуулна гэдэг юугаар ч хэмжишгүй аз жаргал байдаг билээ хэмээн энэхүү урилгыг хүргүүлж байгаа юм. Бид “Хариу нэхээгүй тус” аяны хүрээнд хийсэн дэлгэрэнгүй сурвалжлагыг эргэн хүргэх болно. 

 

 

 
 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
zz
mongoliin buzar baychuud bugd uheesei shar huvalznuud oog hund tusallaa buyn hiilee gej sonsoogui yum bna
2016/02/27 103.17.108.42