8o
Улаанбаатар хот
mobile menu

289 толгой мал хорогдож, 1755 гэр орон сууц шатжээ

2018-12-21 09:45:34

Улсын хэмжээнд он гарсаар эхний 12 сарын байдлаар нийт 3826 удаагийн объектын гал түймэр гарч, 16.3 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна. Түүнчлэн 77 хүн нас барж, 47 хүн түлэгдэж гэмтэн, 289 толгой мал хорогдож, 1755 гэр орон сууц шатжээ.

Дээрх гал түймрийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 893 хүний амь нас, төр, аж ахуйн нэгж, байгууллагын 41.9 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа. Объектод гарсан гал түймрийг өнгөрсөн онтой харьцуулахад гал түймрийн тоо 8.2  хувиар учирсан хохирлын хэмжээ 28,6 хувиар тус тус  өссөн байна.

 

Нийслэл хотын хэмжээнд нийт 2567 удаагийн гал түймэр гарч, 4.2 тэрбум төгрөгийн хохирол, орон нутагт 1259 удаагийн гал түймэр гарч, 12.1 тэрбум төгрөгийн хохирол тус тус учирчээ.

 

Хоёр. Урьдчилан сэргийлэх, хяналт шалгалтын талаар:

 

2018 онд 20543 байгууллага, аж ахуйн нэгж, 144189 айл өрхөд гал түймрийн хяналт шалгалт хийж, гал түймрийн хэрэг зөрчилд хүргэж болзошгүй 95203 зөрчил дутагдал илрүүлэн, 40219 зөрчлийг үзлэг шалгалтын явцад арилгуулан бусад зөрчлийг арилгуулахаар 5820 заавал биелүүлэх албан шаардлага, 6269 мэдэгдэл, 292 танилцуулга, 890 дүгнэлт бичиж, гал түймэр гарч болзошгүй 85 объектын үйл ажиллагааг хэсэгчлэн буюу түр хугацаагаар зогсоож, Галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийг зөрчсөн байгууллага, аж ахуйн нэгжийн холбогдох албан тушаалтан, иргэдийг 185.8 сая төгрөгөөр торгож, галын аюулаас урьдчилан сэргийлэх сургалт 2647 удаа, дадлага 1841 удаа зохион байгуулж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр 2720 удаа сэрэмжлүүлэг явуулсан байна.

 

 

Улаанбаатар хотод болон орон нутгийн хэмжээнд шинээр баригдах барилга байгууламжийн 556зураг төсөлд хяналт хийж баталгаажуулан, барилга байгууламжийг байнгын ашиглалтад хүлээж авах улсын комиссын бүрэлдэхүүнд 814 удаа орж ажиллав.

 

Объектын түймрийн шалтгааныг авч үзвэл:

Ил задгай гал, асгасан үнс нурмаас 1059  гал 27.7 буюу хувь,

Пийшин, зуух, яндангийн цонолтоос 850 гал буюу 22.2 хувь,

Цахилгаанаас 687 гал буюу 17.9 хувь,

Лаа, дэн, тамхи, шүдэнзний галаас 421 гал буюу 11 хувь,

Машин техникийн гэмтэл ашиглалт буруугаас 226 гал буюу 5.9 хувь,

Шалтгаан тогтоогдоогүй 216 гал буюу 5.6 хувь,

Бусад шалтгаанаас 187 гал буюу 4.8 хувь,

Хүүхдийн болгоомжгүй үйл ажиллагаанаас 76 гал буюу 1.9 хувь

Гагнуур, паялник, бамбараас 31 гал буюу 0.8 хувь

Архидан согтуурснаас 21 гал буюу 0.54 хувь,

Машин, техникийн яндангийн цонолт, оч болон цахилгааны очноос 15 гал буюу 0.39 хувь

Санаатай үйлдлээр 15 гал буюу 0.39 хувь,

Байгалийн үзэгдлээс 9 гал буюу  0.23 хувь,

Тэсрэлт дэлбэрэлт ослоос 5 гал буюу  0.1 хувь,

Технологийн горим зөрчсөнөөс 4 гал буюу 0.1 хувь,

Газрын тосны бүтээгдэхүүний ашиглалтын буруугаас 2 гал буюу 0.05 хувийг эзэлж байна.

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment