8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдрийн өрнийн зурхай

2018-12-21 09:50:07

Хонь

Төлөвлөсөн зүйлүүд тань яг таны бодсоноор биелнэ. Хувь тавилан танд шагнал, амжилттай худалдан авалт, хайр бэлджээ.

  Үхэр

Ямар нэгэн асуудлыг шийдэхэд туршлага, ухаан тань хүрэхгүй байгаа мэт санагдана. Хувийн амьдралдаа анхаар. Мэргэжилтнээс зөвлөгөө авахад гэмгүй.  

  Ихэр

Хүч гаргахгүй байсан ч бүх ажил бүтнэ. Романтик уулзалт тохионо. Өнөөдөр таны уриа бол “Үйлдэл хийхээс бүү ай, харин байрандаа тайван зогсохоос л ай”.

  Мэлхий

Суралцах, оюуны хөдөлмөр хийхэд тийм ч сайн өдөр биш. Төлөвлөгөөгөө бүгдийг нь биелүүлэх гэж хичээх хэрэггүй.

  Арслан

Хүмүүсийг байлдан дагуулах гэж хичээх хэрэггүй. Ажил, бизнес, нөхөрлөл, хайр дурлалынхаа төлөө хөрөнгө оруулалт хий.

  Охин

Хамгийн хүнд асуудлуудыг шийднэ. Дүгнэж цэгнэн, схем гаргаснаар та ямар ч саадыг даван гарна.

  Жинлүүр

Хамтын ажиллагаа сайн байна. Эргэн тойрны хүмүүстэйгээ сайхан уур амьсгалд байж, олон сайхан санаа олно.

  Хилэнц

Шийдэмгий, идэвхтэй байснаар бүхий л ажилд амжилт гаргана. Та юуг хэрхэн шийдэхээ мэдэхгүй байгаа бол зүрх сэтгэлээ сонс.

  Нум

Шийдэгдсэн гэж бодож байсан асуудал эргэн хөндөгдөнө. Гэхдээ та санаа зовох хэрэггүй. Урьдынхаасаа илүү хүч гаргахад л бүх зүйл бүтнэ.

  Матар

Энэ өдөр танд олон сайхан боломж олгох ч та бүгдийг нь ашиглаж чадахгүй. Өмнө нь гаргасан алдаагаа давтахгүй байхыг хичээгээрэй.

  Хумх

Хэнтэй ч хэл амаа ололцоно. Хүмүүс ч таны санааг ойлгох сайхан өдөр байна.

  Загас

Энгийн зүйлүүдийг хиймээргүй санагдана. Гэхдээ та ажилдаа хоцрохгүй байж, гэртээ цэвэрлэгээ хий. Биеийн болон оюуны хүчээ нэмэгдүүл.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл