Жирэмсэн эх, 0-5 хүртэл насны хүүхэдтэй эхчүүдийг агаарын бохирдлоос хамгаалах зорилгоор нэр бүхий 29 амралт, сувиллын газарт 5 хоног амраах Ерөнхий сайдын чиглэлийг Сангийн яам, ХЗДХЯ-наас зөвшөөрөөгүй гэнэ. Энэ тухай Засгийн газрын Хэвлэлийн албаны дарга өөрийн фэйсбүүктээ “Цэвэр агаарт 5 хонуулахад 8 тэрбум төгрөг зарцуулах шийдвэр Засгийн газраас гараагүй. 18 ээлжээр 110 мянган эх, хүүхдийг хамруулах саналыг Утааны эсрэг ТББ-ууд болон зарим иргэдийн зүгээс тавьсан юм. Саналын дагуу Засгийн газар судалж үзэж байгаа. Маргааш Засгийн газрын ээлжит бус хурлаар боломжтой эсэхийг хэлэлцэнэ. Одоогоор Сангийн яам болон ХЗДХЯ-наас боломжгүй гэдэг санал ирсэн болно” хэмээн бичжээ.
Тав хоног амраахад 8 тэрбум зарцуулах төлөвлөгөөг Сангийн яам зөвшөөрсөнгүй
2018-12-21 11:17:25