8o
Улаанбаатар хот
mobile menu

2019 оны дөрөвдүгээр сараас Улаанбаатарт хүлэмжийн аж ахуйн иж бүрэн цогцолбор байгуулах ажил эхэлнэ

2018-12-21 17:40:00

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн БНХАУ-ын Тяньжин хотын Төрийн өмчийн зөвлөлийн дарга Шень Шин болон тус албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Хамтын ажиллагааны хүрээнд Улаанбаатар хот орчимд хүлэмжийн аж ахуйн цогцолбор байгуулж, орчин үеийн дэвшилтэд технологи нэвтрүүлэх талаар санал солилцлоо.

2019 оны дөрөвдүгээр сараас хүлэмжийн аж ахуйн иж бүрэн цогцолбор байгуулах ажил эхлэх юм байна гэж Засгийн газрын хэрэг эрхлэх газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment