8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдрөөс нялх гурван ес эхэлж байна

2018-12-22 11:34:00

Монголчууд өвлийн улирлын оргил хүйтний үеийг есөн ес 81 хоногоор тооцдог. Сарны зурхайн ёсны 24 улирлын нэг, өвлийн туйл нар буцах өдрөөс эхлэн 81 хоногийг нялх гурав, идэр гурав, хөгшин гурав гэж хуваадаг ажээ. Тэгвэл өнөөдөр буюу арванхоёрдугаар сарын 22-ны өдрөөс эхлэн идэр гурав буюу нялх гурван ес эхэлж байна. Ес эхлэх буюу аргын тооллын арванхоёрдугаар сарын 22. Энэ өдөр жилийн хамгийн богино өдөр, хамгийн урт шөнө тохиодог. Хэдийгээр нар наашилж буй ч монгол тооллоор өнөөдрөөс хүйтний эрчийг жинхэнэ утгаар нь мэдэрч эхэлнэ.  

Ес, ес хоногоор тоолж, 81 хоногийн ард гарч Монголчууд хаврын улиралтай золгодог. Манай умард хагас бөмбөрцөгт өдөр уртасч, нарны мандаж, шингэх чиглэл нь аажмаар умардад шилждэг. Далайгаас бусад гол мөрөн, нуур цөөрөм бүгд хөлдөж, булгийн ус тавладаг. Өвлийн туйлаас эхлэх есний тооллыг өөрөөр өвлийн есөн ес гэж нэрлэдэг аж.  Өөрөөр хэлбэл, өвлийн туйлын өдрөөс буюу 12 сарын 22-ны өдрөөс эхэлж есөн өдөр бүрийг нэг хэсэг болгож, “нэгэн ес”, “хоёр ес” гэх мэтээр “есөн ес” хүртэл тоолдог байна. 

ЕСӨН ЕС

Нэг есөд яах вэ? XII/22-XII/30
Нэрмэл архи хөлдөнө

Хоёр есөд яах вэ? XII/31-I/8
Хорз архи хөлдөнө

Гурван есөд яах вэ? I/9-I/17
Гунан үхрийн эвэр хуга хөлдөнө

Дөрвөн есөд яах вэ? I/18-I/26
Дөнөн үхрийн эвэр хуга хөлдөнө

Таван есөд яах вэ? I/27-II/4
Тавьсан будаа хөлдөхгүй

Зургаан есөд яах вэ? II/5-II/13
Зурайсан зам гарна

Долоон есөд яах вэ? II/14-II/22
Довын толгой борлоно

Найман есөд яах вэ? II/23-III/2
Нал, шал болно

Есөн есөд яах вэ? III/3-III/12
Ерийн дулаан болно

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Ж.Махвал
Балчир ес гэж нэрлэдэг юмаа .
2018/12/22 66.181.184.92
  • Recent
  • Most Read
  • Most Comment