8o
Улаанбаатар хот
mobile menu

Монголбанкнаас мэдэгдэл гаргажээ

2018-12-22 11:45:02

“Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайханыг баривчилж шалгахаар болжээ” гэх мэдээлэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан. Тэгвэл уг мэдээллийг Монголбанкнаас үгүйсгэж, мэдэгдэл гаргажээ.

Уг мэдэгдэлд "2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр олон нийтийн зарим цахим хуудас, мэдээллийн хэрэгсэлээр “Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайханыг Монголбанкны төгрөгийн ханшийг зориуд унагаж долларын ханшийг улс төрийн зорилгоор хөөрөгдөж байсан нь нотлогдож баривчилж шалгахаар болжээ” гэсэн нь худал, ташаа, ор үндэслэлгүй мэдээ болохыг үүгээр мэдэгдэж байна.

Монголбанк нь Төв банк (Монголбанк)-ны тухай хуулийн дагуу төгрөгийн тогтвортой байдлыг хангах зорилтын хүрээнд төгрөгийн худалдан авах чадварыг хадгалж гадаад валютын захад үүссэн ханшийн огцом хэлбэлзлийг бууруулах зорилгоор оны эхнээс 1,2 тэрбум ам.долларыг захад нийлүүлээд байна.

Монголбанк, түүний удирдлагын бодлого шийдвэрийг мушгин гуйвуулж байгаа нь Төв банк (Монголбанк)-ны тухай хуулиар хамгаалсан бие даасан, хараат бус байдалд халдсан үйлдэл тул холбогдох хууль хяналтын байгууллагад шалгуулахаар хандсан болохыг үүгээр мэдэгдье" гэжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Баяртсайхан зайлах естой.
Баяртсайхан 1,2 тэрбум ам.долларыг захад нийлүүлээд байна. гэсэн чинь юу гэсэн үг вэ? Найман шарга захад нийлүүлсэн хэрэг үү?
2018/12/22 202.9.43.29