8o
Улаанбаатар хот
mobile menu

Э.Лхагвадулам Геннисийн номонд бичигдэнэ

2018-12-22 13:30:00

Ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Хонг Конг улсад болж байна. Тус тэмцээнд  Монголын оюун ухааны академийн баг тамирчид оролцож байгаа бөгөөд ОУ-ын их мастер, Өсвөрийн дэлхийн аварга Э.Лхагвадулам "Хоёртын тоолол" төрөлд 5597 цифр цээжлэн алдаагүй санаснаар дэлхийн дээд рекордыг шинэчлэн тогтоож энэ оны Геннисийн номонд бичигдэхээр болжээ.

Энэхүү тэмцээнд Монгол, Хятад, Орос, Англи, Япон зэрэг олон орны шилдэг 260 гаруй тамирчид 10 төрлөөр өрсөлдөж гурван насны ангилалд аваргуудаа тодруулах аж.

Дашрамд дурдахад манай улсын баг тамирчид Америк, Англи, Герман, Турк, Хятад, Сингапур, Япон, Солонгос, Швед, Энэтхэг гэх мэт олон улсад болсон цээж бодолт, хурдан уншлага, ой тогтоолтын олон улсын 50 тэмцээнээс нийт 861 медаль хүртэж нас насны ангилалд дэлхийн олон дээд амжилтыг тогтмол шинэчлэн амжилтын буухиагаа үргэлжлүүлсээр байгаа юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зочин
Byar hurgye mundag ohind
2018/12/22 64.119.18.45
Зочин
Mundag bna mongolinhoo neriig delhiid manduulj bgaa huuhduuddee bayar hurgye
2018/12/22 64.119.18.45
  • Recent
  • Most Read
  • Most Comment