8o
Улаанбаатар хот
mobile menu

Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр 2018 онд хийж хэрэгжүүлсэн ажлууд

2018-12-23 11:21:00

Гааль, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлсний дагуу 2300 гаруй агаар цэвэршүүлэгч, эрчим хүчний хэмнэлттэй халаагчийг хилээр оруулж ирсэн байна.

  “Улаанбаатар-Цэвэр агаар” төслийн шугамаар дүүргийн 142 эрүүл мэндийн төв болон нэгдсэн эмнэлэг, амаржих газрын хүүхдийн кабинетад 862 агаар цэвэршүүлэгч, улсын төсвөөс 5200 гаруй агаар цэвэршүүлэгч суурилуулсан. Ингэснээр дотор орчин дахь PM2.5-ын агууламж 13-29 хүртэл хувиар буурчээ.

  Өнгөрсөн онд 45 уурын зуух, энэ онд 68 уурын зуухыг буулгасан байна. 10 зуухыг төвийн шугаманд холбосноор 70 мянган тонн нүүрс, PM2.5-ын ялгарлыг 510 тонн, хүхрийн ялгарлыг 560 тонноор бууруулжээ.

  Гэр хорооллын 118 мянган өрхийн шөнийн тарифын хөнгөлөлтөд 8.3 тэрбум төгрөг зарцуулсан бөгөөд нийт өрхийн 15 хувь нь цахилгаан халаагуур хэрэглэсэн тоо гарсан байна. Энэ онд 421 мянган өрхийг 4 кВт-ын цахилгаан халаагуураар халаах техникийн боломжийг бүрдүүлжээ.

СХД-ийн найман хорооны 26 мянга гаруй өрхөд 80 мянган тонн сайжруулсан түлш нийлүүлэх зургаан аж ахуйн нэгж ажлаа эхлээд байна. Ингэснээр түүхий нүүрсний хэрэглээг 150 мянган тонноор, PM2.5-ыг 150 тонноор бууруулна.

Уушигны хатгалгааны эсрэг вакцинд 65 орчим мянган хүүхдийг, томуугийн эсрэг вакцинд эрсдэлт бүлгийн 117 мянга гаруй хүнийг хамруулж, сурагчдын амралтын хуваарьт өөрчлөлт оруулсан.

Агаарын бохирдол ихтэй долоон аймагт нэг тэрбум төгрөгийн дэмжлэг үзүүлснээр эхнээсээ “Агаарын бохирдлыг бууруулах дэд хөтөлбөр”-тэй болж, агаарын чанарыг сайжруулах бүсээ тогтоон ажиллаж байгаа юм байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл