
Нийслэлийн Байгаль орчны газар, Хот тохижилтын газар, Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа хамтран Богд ууланд байгаа зэрлэгшсэн нохдыг устгах сарын аян зарласан. Аяны хугацаанд нийслэлийн Хан-Уул дүүргийн 4, 8, 11, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрийн тусгай хамгаалалттай газар нутаг, Туулын шугуй орчмоор зэрлэгшсэн нохой устгажээ. Аяны хүрээнд зэрлэгшсэн 195 нохойг устгажээ.



