8o
Улаанбаатар хот
mobile menu

Хөлдөж осгосон 108 хүн ГССҮТ-өөс тусламж авчээ

2018-12-23 11:29:48

ГССҮТ-д долоо хоногт дунджаар 2000 орчим иргэн хандаж тусламж авдаг байна. Яаралтай тусламж авч байгаа иргэдийн 16-17 хувь нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтайгаар хүргэгдэн ирдэг байна.

Шалтгаанаар нь ангилж үзвэл 37 хувь нь хүчирхийллийн улмаас гэмтэж бэртэн тус төвд ханддаг байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 10.6 хувиар өссөн үзүүлэлт аж.

Мөн өнгөрсөн 11, 12 дугаар сард 108 хүн осголтын улмаас тусламж авсан нь өмнөх оны энэ үеэс өссөн дүнтэй гарчээ. Осголтын улмаас тусламж авсан иргэдийн 44 хувь нь согтууруулах ундаа хэрэглэсэн байжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл