8o
Улаанбаатар хот
mobile menu

Хүүхдийн хавдрын судалгааг анх удаа гаргах гэж байна

2018-12-23 12:50:00

Сүүлийн дөрвөн жилийн байдлаар жилд дунджаар 40 орчим, зарим тохиолдолд 40-64 хүүхэд шинээр хавдартай гэж оношлогдож байна.

Гэтэл хорт хавдартай хүүхдийн тоо нэмэгдэж байна, ялангуяа ходоодны хорт хавдраар өвчилсөн хүүхдийн тоо их байгаа гэсэн худлаа ташаа мэдээлэл цацагдсан. Одоогоор манай улсад ходоодны хорт хавдраар өвчилсөн нь батлагдсан нэг хүүхэд  байна. Харин цусны хорт хавдраар өвчилсөн хүүхдүүдийн тоо олон аж.

Эмнэлэгт давхардсан тоогоор нэг хүүхэд гурваас дээш удаа хэвтэн эмчлүүлдэг байна. Өвчнийхөө хүндрэл, явц, эмчилгээ хийлгэх үе шатнаасаа хамаараад давтан эмчлүүлэх тоо харилцан адилгүй байдаг.

Хүүхдүүд хавдраар өвчлөх гол шалтгаан, яг өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд нийт хэчнээн хүүхэд хавдартай байгаа эсэхийг ЭХЭМҮТ-өөс судалжээ. Ирэх нэгдүгээр сарын сүүлчээр гэхэд хүүхдийн хавдрын анхны судалгааны ном бэлэн болоод гарчих юм байна. Судалгаа гарахаар албан ёсоор танилцуулах юм байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment