Багш, ажилчид өнөөдөр Сангийн яамны гадаа жагсаал зохион байгуулах юм байна. Учир нь 2019 онд дахин ажил хаялт зарлахыг үгүйсгэхгүй гэдгээ мэдэгдэх аж. Тэд 2018 оны есдүгээр сарын 14-ны өдөр БСШУСЯ, Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбоо, Сангийн яам, ХНХЯ, Засгийн газраас томилогдсон эрх бүхий хүмүүсийн гаргасан санал хүсэлтийг үндэслэн зургаан зүйлд нэмэлт хэлэлцээр байгуулсан.
Тус хэлэлцээрийн нэгдүгээр заалтад зааснаар 2018 оны аравдугаар сарын 1-ний өдрөөс эрдэм шинжилгээний ажилтан болон нийт багш ажилчдын цалинг долоон хувиар нэмэгдүүлэхээр тохиролцсон юм. Хэлэлцээрийн биелэлт дөрвөн сарын турш хэрэгжихгүй байсаар өдийг хүрсэн учир ийнхүү жагсаал зохион байгуулахаар болжээ.