8o
Улаанбаатар хот
mobile menu

41 сая төгрөг залилсан этгээдэд холбогдох хэргийг прокурорын байгууллага хэрэгсэхгүй болгожээ

2018-12-24 10:41:37

Иргэн Б.Батдэлгэр, эдийн засагч Н.Дашзэвэг хоёр Улсын Ерөнхий прокурорын газрын гадна талбайд эсэргүүцэл илэрхийлсэн билээ. Тэд иргэдэд зохиомол хэрэг үүсгэн хэлмэгдүүлж байгааг эсэргүүцсэн юм.

Эдийн засагч Н.Дашзэвэг олон хэргээр шүүх прокурорын байгууллагад хандсан ч удаа дараа хэргийг хэрэгсэхгүй болгодог талаараа гомдолтой байна.

Тэрбээр "Би гурван жилийн өмнө 41 сая төгрөг залилсан этгээдэд холбогдох хэргийг хуулийн байгууллагаар шалгуулахыг хүссэн. Гурван гэрчтэй, хамт явсан хүн нь нотлох баримтыг гаргасан. Дээр нь шинжээч хятад худалдаачинтай нийлээд 41 сая төгрөг залилсан байна гэсэн дүгнэлт гаргасан байхад прокурорууд хэрэгсэхгүй болгосон. Тухайлбал, Дашмаа, Ариунаа, Амгаланбаатар, Сагсай, Эрдэнэбаатар прокурорууд энэ хэргийг аж ахуйн маргаан байна гээд үзсэн. Гэтэл хуурамч бичиг баримт бүрдүүлэн хүнийг 41 сая төгрөгөөр хохироож залилсан байхад хүлээж аваагүй. Үүнийг эсэргүүцэж энд зогсч байна" гэжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Gana
Aj ahuin margaan ni hrain ev eyeer shiidegdehgui bolood erh ashgaa hamgaaluulhiin tuld huuli huchnii baiguullagad handaj baigaa biz dee?
2018/12/27 43.242.243.43
зөв зөв
ийм л улс энэ прокуруууд чинь өөрийнхөөрөө шийдэн ямар сайндаа олон юм асуулаа чи гэх шиг юм ярина
2018/12/24 202.21.113.110
zail zail.
odoo bugdeeree zalilan hiigeed bhad yah ugui yum bol hiigeed bai.
2018/12/24 66.181.178.227
irgen
shuusen shuugchid ni oorsdoo holbootoi bolohor l ingej shiidverlej bgaa um hahuuli avchdee
2018/12/24 103.26.194.197
Zochun
Mungutei hujaa hamaatai bol naaduul chin heregsehgui yadarsan hund huuli changa
2018/12/24 202.9.43.246
  • Recent
  • Most Read
  • Most Comment