8o
Улаанбаатар хот
mobile menu

Сугалаа, урамшууллын үр дүнд НӨАТ-ын орлого 25 хувиар өсчээ

2018-12-24 11:02:01

Эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд, өмнөх жилүүдийн гүйцэтгэл, цахим баримтын хамрагдалтын түвшин зэргийг харгалзан үзэхэд 2019 онд дотоодын барааны НӨАТ-ын орлого энэ оны батлагдсан түвшнээс 67.7 хувиар өсч 1,040.0 тэрбум төгрөгт хүрэхээр байгаа ажээ. НӨАТ-ын урамшууллын системийн үр дүнд далд эдийн засаг буурч, татварын бүртгэл, хяналтын тогтолцоо эрс сайжирч, НӨАТ-ын орлого сүүлийн хоёр жилд дунджаар 25 хувиар өсч байгаа гэсэн тооцоо судалгаа гарсан байна. Тухайлбал, 2018 оны эхний найман сарын гүйцэтгэл нь 2017 оны бүтэн жилийн гүйцэтгэлтэй бараг тэнцэх түвшинд хүрсэн аж.

Ирэх оноос татварын цахим бүртгэл, үйлчилгээг улам боловсронгуй болгох бөгөөд ингэснээр НӨАТ-ын орлого улам нэмэгдэнэ гэж тооцож байна. Цахим төлбөрийн баримтын системийг төрийн байгууллагуудын бүртгэлийн системтэй холбож, үйлчилгээг хялбарчлах, татвар төлөгчдөд хялбаршуулсан тайланг боловсруулж өгөх, бэлэн бус төлбөрийн баримтыг и-баримттай нэгтгэх, импортоор орж буй барааг эцсийн хэрэглэгч хүртэл, экспортоор гарч буй барааг үйлдвэрлэгчээр экспортоор гарах хүртэл тус тус олон улсын стандарт кодчлолыг ашиглан бүртгэх системийг хөгжүүлэхээр төлөвлөжээ.

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл