8o
Улаанбаатар хот
mobile menu

Тэнгэрийн хүүг Тэнгэрт нь үдлээ

2018-12-24 11:39:00

Төрийн шагналт, Ардын уран зохиолч Шаравын Сүрэнжавыг эцсийн замд нь үдэх  ёслол өнөөдөр  боллоо. 

Төийн шагналт, Ардын уран зохиолч Шаравын Сүрэнжав хорвоогийн мөнх бусыг үзүүлж, гэр бүл үр хүүхэд, төрөл төрөгсөд, хамт олон, найз нөхөд, шавь нар, яруу найрагт хайртай мянга мянган уншигч нарт нөхөж баршгүй хүнд гарз тохиогоод байна.

Монголын утга зохиолын ноён оргил Зохиолч яруу найрагч Ш.Сүрэнжав нь 1938 оны 03-р сарын 15-нд Төв аймгийн Авдарбаян сумын нутагт одоогийн /Тев аймгийн Баян сум/ Ногоон толгой гэдэг газар малчин ард Шаравын ууган хүү болж төржээ. 1958-1963 онд МУИС-ийн хэл уран зохиолын, 1979-1981 онд Москва хотноо М.Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургуулийн дэргэдэх Утга зохиолын курсыг тус тус төгссөн. 1963-1967 онд Мэдээлэл радиогийн улсын хороонд утга зохиолын ажилтан, 1981-1984 онд Монголын зохиолчдын эвлэлийн хороонд яруу найргийн зөвлөлийн эрхлэгч, 1984-1993 онд Монголын үндэсний чөлөөт зохиолчдын хорооны дэд тэргүүн, 1993 оноос тус холбооны тэргүүн, 1990 оноос Монгол Солонгосын найрамдлын нийгэмлэгийн даргаар ажиллаж байжээ. АИХ-ын 12 дахь удаагийн сонгуулиар БНМАУ-ын АИХ-ын депутатаар сонгогджээ. Монгол улсын шинэ үндсэн хуулийг батлалцаж, ерөнхийлөгчийн иргэний зөвлөлийн гишүүнээр ажиллаж байв. Түүний уран бүтээл Орос, Япон, Солонгос, Испани, Чехсловак, Польш, Казак, Энэтхэг зэрэг олон хэлээр удаа дараа хэвлэгджээ.
Ш.Сүрэнжав нь утга зохиолын бүх төрлөөр уран бүтээлээ туурвиж уншигч, ард түмнийхээ оюуны мэлмийг гэрэлтүүлсэн монголын утга зохиолын ноён оргилын нэг нь билээ. Түүний уран бүтээлээс дурьдвал “Гарьд магнай” /1983/, “Тод магнай” /1990/, “Цэц магнай” /1995/ зохиолуудаар нь кино бүтээсэн билээ. Түүний хөдөлмөр бүтээлийг төр засаг өндрөөр үнэлж МЗЭ-ийн шагнал/1972/, “Нутгийн цэнхэр уулс” номоороо, БНМАУ-ын Төрийн шагнал /1988/-“Ерэн баатарын дууль” “Багш” найраглалаараа, Монгол улсын ардын уран зохиолч цол /1999/, Донровын Намдагийн нэрэмжит шагналыг /2001/ тус тус хүртэж байжээ.
Талийгаачийн итгэл сэтгэл, авьяас чадвар, алдар гавьяа, сурган хүмүүжүүлэх өндөр ур чадвар, үнэнч шударга, эгэл даруу, нөхөрсөг гэгээн дүр бидний сэтгэл зүрхэнд үүрд мөнхрөн үлдэж, авьяас билэг нь мөнхөд үргэлжлэх болно.
Ум сайн амгалан болтугай.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
зочин
Зүгээр л эмгэнэл илэрхийлж чадахгүй бол дуугайл байж байлдаа Хэнд ч тохиолдох зүйл шүү дээ . Хийсэн юмтай хүн шүү
2018/12/27 66.181.160.20
Кккккк
Ккккккккккккккккк
2018/12/25 103.26.194.210
Иргэн
Хөгшин өвгөн биз дээ
2018/12/25 103.26.194.210
Зочин
За сүртээ юм өлгий авс хоёрыг хүн бүх нь л дамжиж байдаг юм штээ ! Үхээл биз сүртэй юм
2018/12/25 103.26.194.210
  • Recent
  • Most Read
  • Most Comment