8o
Улаанбаатар хот
mobile menu

60 тэрбумынхан мөнгөөр бороо оруулжээ

2018-12-24 12:21:11

Өнөөдөр Монголын төр зогсонги байдалд орж, улс орны хөгжил дэвшил, ард түмний эрх ашгийн асуудал нэн тэргүүнд шийдвэрлэгдэх бус мөнгөтэй эрх мэдэлтэй бүлэглэлийн эрх ашигт шударга бусаар үйлчилдэг тогтолцоо идэвхийлэн өрнөн цэцэглэж байна. Өчигдөр 60 тэрбумын гэх бүлэглэлийнхэн “МАН-ын гишүүд дэмжигчдийн холбоо”-г байгуулж Драмын театрт их хурал зохион байгууллаа.

Хуралд оролцогчид энэ хурлыг 450 сая төгрөгөөр хийж байна гэх мэдээллийг өгөв. Төлөөлөгчид УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулахгүйн тулд улс төрийн акц хийж байгаа гэдгийг ч ярьж, сошиалд бичиж харагдлаа.  450 сая төгрөгийн их хуралд Ж.Мөнхбат, Д.Оюунхорол, М.Билэгт нарын гишүүд очсон бөгөөд энэ хуралд очсон хүн бүрт тус бүрт нь 200 мянган төгрөг, гол зохион байгуулагч гэх хүмүүст нь 1 сая  төгрөг өгчээ. Гэвч мөнгө авсан төлөөлөгчид хуралд чин сэтгэлээсээ идэвхийлэн оролцоогүй учир 60 тэрбумынхан тэр хүмүүсийг мөнгөө буцааж төлөх өрөнд оруулсан сурагтай.

Тэр ч бүү хэл холбооны ард  МАК, MCS гэх нөхцөлгүй баян компаниуд байж санхүүжилтийг нь хийсэн гэх мэдээлэл ч бас хөвөрч байна. 450 сая төгрөгөөр их хурал хийж үр дүнгүй салхинд хийсгэж байхаар өнөөдөр нийгэмд бий болсон шатахуун, валютын ханшийн өсөлт, утаа гэх мэт нэн яаралтай шийдвэрлэх асуудалд зарцуулах байтал сандал суудлын төлөө,өөрсдийн эрх ашгийн төлөө увайгүй үйлдэл хийж байгаа нь шударга бус. Хагацаж болдоггүй сандал ширээ,үрж дуусдаггүй их хөрөнгө мөнгө ард түмнийг улам их бухимдуулж байна.

УИХ-ын дарга М.Энхболд Монголын улс төрд 30 орчим жил зүтгэсэн атлаа өнөөдөр улсын хөгжил цэцэглэлтийн төлөө чухам яг юу хийсэн бэ гэдэг АСУУЛТ-д ард түмэн хариулт хүлээж  байна.  Нэгэнт хийсэн гавъяагүй, хэдхэн гэр бүлийн, МАНАН бүлэглэлийн эрх ашгийн төлөө ажиллаж буй нь үйлдлүүдээрээ нотлогдож буй учир түүнийг ёс зүйгээ ухамсарлаж ажлаа өг гэдэг шахалт нийгмээс асар хүчтэй өгөөд эхэлсэн байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Иргэн
Худлаа хуцаал?! Цайны завсарлагаагаар нь зураг дарчихаад тавьсихсан л байнашдээ!!
2018/12/29 202.126.89.134
Эрка
Оюунхорол утааны асуудал дээр том тэнэгтсэн одоо 60ынхныг өмөөрч бүр галзуугийн больницд очихоор болжээ.
2018/12/28 202.126.89.162
Эркх
Сандал ширээний төлөө зардаг хайран мөнгө Ми яасан ч ичих булчирхайгүй Мөнхбат Оюунхорол эд нар бүр цагаандаа гарчээ.
2018/12/28 202.126.89.162
Bathurel
Monhbat gej alia salbadai bas 2r avgai taarsan taarnyyd gej eniig l helendee mongoor buh asyydliig shiidehgui bolson gedgiig ene manangiin malyyd oilgohgui um aa
2018/12/27 66.181.160.14
харамсаж байна
М. ЭНХБОЛДОД суудлаа тайван замаар чөлөөлж өгөх боломж алга бол иргэд хүчээр авах замд орно. Хувьсгалт тэмцэл эхэлбэл дуустал явагдана. ТЭР үед хууль ярих ч боломжгүй дээ.
2018/12/26 66.181.187.105
连福仔
Улаанбаатар хотын захиргааны байр улаанбаатарчуудын сүлд хийморийг Ми овогтын хошного болсон нэг гомо хүн маш муухайгаар бузарласан.Энэ бөгс хошногоны бузрыг яаж арилгах вэ?
2018/12/26 103.111.68.3
Зочин
Энэ Батэрдэнэ аврага яагаад гариг андуураад яваад байдаг болчихов оо. Нэг том барьцаанд орж дээ.
2018/12/25 103.194.176.115
Zochin
Nowsh gj medsen boloosoi.
2018/12/25 112.72.8.66
зочин
Бизнесүүдийн лобби зардал 2- 3 дахин өсч байна. МАН-н хагаралыг дагаад, ёстой нөгөө Итгэлт баян шиг л юм болж байна даа. Талцсан талуудад өөрсдийн хүнтэй. Хоёуланд мөнгө зарна. Манай бизнесийн орчин
2018/12/25 202.55.191.130
иргэн
Энэ мөнгөөрөө маск аваад гэр хорооллын хүүхэд хөгшдөд өгчихдөггүй татварын мөнгөөр зөндөө л баяжлаа идлээ шүүдээ. Эдгээр хүмүүс өөрсдөө улаан гараараа босгосон нэг ч байгууламж байхгүй.
2018/12/25 202.9.42.37
Zochin
Enhbold ruu arai dendvv dairch baigaad shal durgvi hvrch bna.Ene hvn hiisen yumtei heleh vgtei, ta nariig bodvol judagtai mongol er hvn shvv harin ta uurtuu ergvvleed dvgnelt hiidee yuch baihgvi de
2018/12/24 64.119.16.232
zochin
60 terbum gej erun yu yum be yugaa ch medehgui soliortsgoh yum
2018/12/24 203.91.115.45
yaduu
zebvvn xulgaichid ta nariig tun udaxgvi ard tvmen shvvne
2018/12/24 202.179.31.69
Zochin
60 тэр бум гэхийг үсгээр биш цифрээр бичиж байхгүй бол хүмүүс бүр дасчихаад багахан хэмжээний мөнгө мэт ойлгогдох боллоо.60000000000,00 энэ мөн үү?
2018/12/24 66.181.186.73
Zochin
М.ЭНХБОЛД ГЭДЭГ ХҮН РҮҮ ДЭНДҮҮ ДАВШИЛЖ БАЙНА.ЭНЭ ХҮНИЙГ ЯВУУЛЛАА ГЭЭД ТӨР ХЭЗЭЭ Ч ЦЭВЭРШИХГҮЙ .
2018/12/24 122.201.31.14
Ганди
Ард түмэн яаж амьдарч байгаа нь нотолгоо болохгүй гэж үү. Энэ утааг арилгах гэж зарсан мөнгө, 60 тэрбум, гээд арайл ....... дэндэж байна.
2018/12/24 182.160.35.212
Зочин
Мөнхбат чи сөнөж далд орж байгаа хүн шд.
2018/12/24 91.78.165.211
Zochin
Barimt notolgootoi yum bichij baimaar yumaa.
2018/12/24 202.179.30.194
  • Recent
  • Most Read
  • Most Comment