8o
Улаанбаатар хот
mobile menu

АТГ БОАЖЯ-ны нэр бүхий албан тушаалтнуудыг шалгаж байна

2018-12-24 12:36:28

БОАЖЯ-ны нэр бүхий албан тушаалтнуудыг албаны эрх мэдлээ урвуулан ашигласан хэргээр АТГ-аас шалгаж буй. Тодруулбал, тус яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга Г.Нямдаваа нарын хүмүүсийг шалгаж байгаа аж. Тэднийг төсвийн тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийг зөрчиж, өөрийн өмчлөлийн нүүрснээс хий гаргаж авах үйлдвэргүй аж ахуйн нэгжид хууль бус давуу байдал олгож, эрх бүхий байгууллагын баталсан зураг төсөвгүй, эдийн засгийн тооцоолол, судалгаагүй байхад хийн хоолойн ажлыг шууд гэрээгээр олгосны улмаас тус компани нь ашиглах боломжгүй хуванцар хоолойг газарт суурилуулж улсын төсөвт 1.950.000.000 төгрөгийн хохирол учруулсан хэрэгт буруутган шалгаж байгаа юм. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зочин
хэдэн оны хэргийг хэзээ шийдээд байнаа
2018/12/24 103.111.68.3
  • Recent
  • Most Read
  • Most Comment