8o
Улаанбаатар хот
mobile menu

Ирэх онд эрчим хүчний эх үүсвэр 100 гаруй МВт-аар нэмэгдэнэ

2018-12-24 15:13:12

Энэ хүрээнд нийслэлийн 40 гаруй мянган өрхийг дөрвөн кВт хүчин чадалтай цахилгаан халаагуураар халаахаар болжээ. Тодруулбал, “Нийслэлийн агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд цахилгаан дамжуулах, түгээх сүлжээ, дэд станцыг өргөтгөн хүчин чадлыг нь нэмэгдүүлж, гэр хорооллын айл өрхийг 4 КВт хүчин чадалтай цахилгаан халаагуураар халаахтехникийн боломжийг бүрдүүлэхажлыг хоёр үе шаттай хийж гүйцэтгэжээ. Ингэснээр нийслэлийн таван дүүргийн 35 хорооны  52 мянган га газарт 41 964 өрхийг хамруулж  цахилгаан халаагуураар халаах техникийн боломжийг бүрдүүлэх барилга угсралтын ажлууд хийсэн байна. Энэ ажлын хүрээнд 110 болон 35 КВт-ын ком дэд станц тус бүр нэг,  6-10 КВт-ын 273 ком дэд станцыг шинээр барьж, 153 ком дэд станцын хүчин чадлыг нэмэгдүүлж, 0.4-35 КВт-ын 471 км цахилгаан дамжуулах шугам шинээр татаж, 28 фидерийн ачаалал хөнгөлөх, 13 шугамын утасны дамжуулах чадварыг нэмэгдүүлэх ажлыг тус тус хийж гүйцэтгээд байна.  Мөн цахилгаан эрчим хүчинд холбогдоогүй байсан 2073 айл өрхийг цахилгаан эрчим хүчээр хангасан талаар Эрчим хүчний яамнаас мэдээлэв. Дээрх 56 багц ажлыг цахилгаан эрчим хүчний барилга угсралтын 54 компани хийж гүйцэтгсэн байна. Ингэснээр эхний ээлжинд 21362 өрхийн цахилгаан хангамжийн барилга угсралтын ажил бүрэн дуусжээ. Хоёрдугаар ээлжийн 20602 айл өрхийн цахилгаан хангамжийн барилга угсралтын ажил бүрэн дууссан ч техникийн комисс ажиллаж байгаа юм байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment