УИХ-аас батлагдсан “Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай” хуулийн хэрэгжих хугацаа хоёрдугаар сарын 20-ний өдрөөр тасалбар болсон. Эл хуулийн хүрээнд иргэд, аж ахуйн нэгжүүд нуун дарагдуулсан татвараас гадна нийгмийн даатгал, гаалийн бүрдүүлэлтийг ч мэдүүлж, нөхөн төлж болохоор заасан юм. Гэвч зарим нэг сайтуудад Нийгмийн даатгалын шимтгэл /НДШ/-ийг ирэх гуравдугаар сарын 31-ний өдрийг хүртэл нөхөн төлж болно хэмээн мэдээлжээ. Тэгвэл энэ мэдээлэл худлаа гэдгийг НДЕГ-ын хэвлэлийн албанаас албан ёсоор анхаарууллаа. Анхааруулгад "УИХ-аас батлагдсан “Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай” хуулийн хэрэгжих хугацаа хоёрдугаар сарын 20-ний өдрөөр дууссан тул хуулийн хэрэгжих хугацааг сунгасан гэх ташаа мэдээлэл тарааж иргэдийг чирэгдүүлэхгүй байхыг хүсье" гэсэн байна.
Нийгмийн даатгал нөхөн төлөх нь худлаа
2016-02-26 16:11:00