Индонезийн Сунда хоолой орчимд Анак Кракатоа галт уул дэлбэрснээс цунами үүсэж, 222 хүний амь үрэгдэж, 800 гаруй хүн бэртэж гэмтээд байна. Цунами нь Бямба гарагийн оройн 9:30 цаг орчимд эхэлжээ. Хүн амын тоогоор дэлхийд дөрөвдүгээрт жагсдаг Индонезийн арлуудыг тойроод 140 орчим галт уул байдаг аж.








