8o
Улаанбаатар хот
mobile menu

ЗТХ-ийн сайдыг чөлөөлөх эсэх асуудлыг хэлэлцэнэ

2018-12-25 10:15:47

МАН-ын хагарал бутралаас болж сүүлийн нэг сар гаруй хугацаанд УИХ-ын чуулган хуралдаагүй байгаа.  Уг нь хуваарийн дагуу өнөөдөр дараах байнгын хороод хуралдана. Гэвч хуралдаан товлогдсон ч хуралдах эсэх нь тодорхойгүй байна. Учир нь сүүлийн гурван долоо хоногийн турш ирц хүрэхгүй хуралдаж чадаагүй юм. 

Ингээд Байнгын хороодоор хэлэлцэх асуудлын жагсаалтыг танилцуулж байна. 

1.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:

Хэлэлцэх асуудал:

2.Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 11.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд: 

Хэлэлцэх асуудал:

  • Агаарын бохирдлын улмаас хүн амын дунд тохиолдож байгаа өвчлөл, эрүүл мэндийн асуудал, эрүүл мэндийн байгууллагын ачаалал, нөхцөл байдал, үүнтэй холбогдуулан авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаарх мэдээлэл болон Эрүүл мэндийн тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай, Нийгмийн даатгалын тухай, Нийгмийн халамжийн тухай хуулиудын холбогдох заалтууд Улсын Их Хурлын 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн “Агаарын бохирдлыг бууруулахтай холбогдуулан авах арга хэмжээний тухай” 02 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаар Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн болон Эрүүл мэндийн сайдын мэдээлэл сонсоно.

3.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд: 

Хэлэлцэх асуудал:

  • Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Үндсэн хуулийн цэцийн 03 дугаар тогтоолтой холбогдуулан/;
  • “Төрийн албан хаагчийн төлөөллийг сонгон шалгаруулах журам”-ийг батлах тухай Байнгын хорооны тогтоолын төсөл;
  • Бусад.
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment